Башар Асадыг эсэргүүцэгч сөрөг хүчнүүдийн нэгдэл-Сирийн үндэсний эвслийн тэргүүн Ахмед Муаз аль-Хатиб өнгөрсөн ням гаригт Сирийн умардад байх томоохон хот Алеппод очжээ. Тэрбээр Турк улсад цагаачилснаас хойш Сирид анх удаа ирсэн нь энэ аж. Тэгэхдээ ердөө хэдхэн цагийн хугацаагаар ирсэн юм байж. Босогчдын хяналтад байгаа газар нутагт аж төрж буй хүмүүсийн амьдралын нөхцөлийг судлах нь миний энд ирсний гол зорилго гэж аль-Хатиб мэдэгджээ. Түүнчлэн эндхийн удирдах албаны нэлээд хүмүүстэй уулзаж, сөрөг хүчний зохион байгуулсан Алеппо мужийн зөвлөлийн сонгуулийн талаар ярилцжээ.
Энэ сонгуулийг Туркийн Газиантен хотод явуулж, босогчдын бүлэглэлүүдийн удирдаг ч, сөрөг хүчний төлөөлөгч зэрэг 220 хүний саналыг авсан байна. Учир нь аюулгүй байдлын үүднээс Сири улсад шууд санал хураах боломжгүй гэж Асадыг эсэргүүцэгчид үзсэн аж. Засгийн газрын цэргүүд их бууны бааз болгон ашиглаж байсан цагдаагийн томоохон академид босогчдын хүч хяналтаа тогтоож Алеппод амжилт олоод байгааг далимдуулж аль-Хатиб энд хүрч ирсэн байна. Энэ акаде мийн төлөөх тулалдаан долоо хоног орчим үргэлжилж, 200 гаруй хүний аминд хүрчээ.
Сирийн умард нутгийн томоо хон хот болох Алеппод хяналтаа тогтоохын төлөө босогчид хийгээд Засгийн газрын цэргүүд сүүлийн хэдэн сарын турш байлдаж байгаа юм. Одоогийн байдлаар тус хотыг хоёр тал тэнцүү хуваан эзэмшиж байна. Аль-Хатиб 2012 оны арваннэгдүгээр сард Сирийн үндэсний эвслийн тэргүүнээр сонгогдож, гурван сарын дараа эх орноосоо гарч явжээ. Лам байсан тэрбээр зөрчлийг харилцан ашигтай байдлаар шийд вэрлэх чиглэл баримталдаг. Хямралыг улс төрийн замаар зохицуулах зорилгоор Сирийн Дэд ерөнхийлөгчтэй шууд яриа хэлэлцээ хийхэд бэлнээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан аж.
Р.ЖАРГАЛАНТ