БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны алдарт тоглогч асан Деннис Родмантай зэрэгцэн суугаад АНУ, БНАСАУ-ын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн үзжээ. АНУ-ын “Харлем Глобетроттерс” багийн гурван тоглогч, Хойд Солонгосын “Мөрөөдлийн баг”-ийн хооронд өрнөсөн тоглолт 110:110 оноогоор тэнцсэнээр өндөрлөсөн байна.
Деннис Родман АНУ-ын хэвлэл мэдээллийн компанитай хамтран баримтат кино хийхээр “Харлем Глобетроттерс” багийн хамт энэ долоо хоногийн эхээр БНАСАУ-д ирсэн аж. Сагсан бөмбөгийн хорхойтон Ким Жон Уныг алдарт тоглогч Родман “амьдралын минь найз” хэмээн тодотгосныг “Associated Press” тэмдэглэжээ.
Б.ЦЭЦЭГ