Сталин, Зөвлөлтийн харгислал, их хэлмэгдүүлэлт гэх мэт хүн төрөлхтний түүхийн хар бараан толбуудын тухай яриа хөндөгдөх бүрт Л.Берия хэмээх хүний нэр сөхөгддөг. Тэр чухам хэн байсан бэ? Алан хядагч уу, эрх мэдлийн боол уу, цаг түүхийн золиос уу? Энэ талаар ОХУ-ын “Свободная пресса” сайтад гарсан нийтлэлийг орчуулан нийтэлж байна.
Зөвлөлт Холбоот Улсад 1941 оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд нэг хүний гарт асар их эрх мэдэл төвлөрөөд байв. Тэр хүн бол Улсыг аюулаас хамгаалах хорооны ерөнхий комиссар Лаврентий Берия юм. Түүнд жинхэнэ диктаторын бүрэн эрх төвлөрсөн байлаа. Хувьсгалын өмнө ямар ч гавьяа байгуулсан бай, хэнийг ч Ардын дайснаар цоллон гайтуулах нь түүний хувьд алга урвуулахын төдий зүйл болоод байв. Гэсэн ч чухам түүний үед л хэлмэгдүүлэлт саарсан юм. Цаг үе түгшүүртэй, амаргүй байсан. ЗХУ Улаан армиа шинэч лэн зохион байгуулах ажилд орж, 1942 оны дундуур дуусгахаар төлөвлөж байлаа.
1937 оны үед устгагдан, цэвэр лэгдсэнээс болж орон зай үүссэн цэргийн боловсон хүчнийг шинээр бэлтгэх, ар мийг орчин үеийн шинэ зэвсгээр хангах, баруун хилийн ор чимд батлан хамгаалах шинэ бүтэц бий болгох зайлшгүй шаардлагатай болоод байсан үе. Харилцан үл довтлолцох гэрээнд тодорхой хэмжээгээр найдаж болох ч Гитлертэй дайн хийх нь зайлшгүй болоод байв. Гэсэн хэрнээ улс орон дайнд бэлэн биш нь хэнд ч тодорхой байлаа. Чухамхүү дайны өмнөх энэ цаг үед Бериягийн улс төрийн мандан бадралт тохиосон билээ. Тэр үед ЗХУ намын шинэ бодлогыг дэвшүүлэн тавиад байв. Сталин намын XVII их хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзаж, Төв Хорооны адил эрхтэй нарийн бичгийн даргаар Жданов, Каганович, Киров нар ажиллаж байлаа. Бериягийн нууц амраг Милда Драулегийн нөхөр Кировыг хөнөөсөн үйл явдлын дараахнаас “цэргийн коммунизмын” талынхан идэвхжиж, тэдний ард Коминтерний хуучин зүтгэлтэн, Төв Хорооны улс төрийн хэлтсийг толгойлж байсан Пятницкий хамгаалалт нь болж, Дотоод хэргийн Ар дын комиссарын газар (НКВД), прокурор, шүүхийг гартаа атгаж байв.
Ленинийг нас барсны дараа эхэлсэн нам доторх бүлэглэлүүдийн дайн шинэ эрч хүчээр сэлбэгдэж эхэллээ. Төв Хорооноос 1936 оны шинэ Үндсэн хуульд нийцүүлэн нийгмийг өөрчлөн байгуулах бодлого дэвшүүлснийг урьдын адил иргэний шинэ дайн хийх явдал хэмээн нэг хэсэг нь ойлгож байсан юм. Төв Хорооны гишүүн Р.И.Эйхегээр толгойлуулсан бүлэг “цуст дайллага”-ыг үргэлжлүүлэхийг хүртэл шаардаж байв. Тодорхой үед Сталин тэдний үзэл бодлыг дэмжиж байсан юм. Өөрчлөн байгуулах үйл хэрэгт Н.И.Ежов тэргүүтэй ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарынхан ханцуй шамлан оров. Мөрөөр нь цуст аллага эхэлж, ардын дайсан, гадаадынхны гар хөл бологчдыг намнаж, түүнийг нь Сталин зүүн радикалуудыг бутцохих нэг хэрэгслээ болгож байлаа. Нийгэм, улс төрийн энэ хөл толгойгоо алдсан бужигнаа ны өнгөн дээр Өвөр Кавказын социалист ололт амжилт онцгой ялгарч байсан юм. Энэ үед Л.П.Берия Гүр жийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр на рийн бичгийн даргын ажлыг Өвөр Кавказын намын байгуул лагатай хамтад нь удирдаж байв.
Эдийн засгийн өсөлт хөгжилт нь хамгийн сайн байсан гэгддэг 1913 оны хаант засаг лалын үетэй харьцуулахад 1940 он гэхэд Гүржид аж үйлд вэрийн бүтээгдэхүүний өсөлт 10, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлт 2.5 дахин нэмэгдсэн байна. Тиймээс Сталин Берияг 1938 оны дундуур Москвад авчирч, эхлээд НКВД-гийн дар га Н.И.Ежовын туслахаар ажиллуулсан юм. Чухам тэр үед нийтийг хоморголсон баривчилгаа явуулах тухай Төв Хороо, НКВД-гийн хамтарсан тогтоол гарсан билээ. Удалгүй Ежов огцорч, оронд нь Берия тавигдлаа. Үйл хэргийг нь залгамжлан авсан хүнийхээ талаар (Ежовын) 1939 оны нэгдүгээр сарын 29-нд Сталинд бичсэн захи далдаа Л.П.Берия “Байцаан шүүх ажиллагааны аргыг бүдүүл гээр өөрчилж, хуу рамч мэдүүлэг бүр дүүлэх, “өөрий гөө илчлэх” үйл ажиллагаааг өрнүүлэхийн тулд шо ронд хоригдогчдыг үй олноор нь хэрцгийлэн тамлах аргыг хэрэглэж байжээ. Хэрэг хүлээлгэх хүний тоог урьдчилан төлөвлөж, хоногийн дотор мөрдөгчид хэдэн хүнийг улайлгах норм тогтоож, тэрхүү төлөвлөгөө нь байнга хэдэн арваар давж биелж байсан байна” гэсэн байдаг. Берия зарим хүмүүсийг шоронгоос сулласны дотор тех никийн мэргэжлийн сэхээтн үүд нэлээд нь байв. Түүнчлэн ирээдүйн Улсыг аюулаас хамгаалах хорооны ерөнхий комиссарын хувиар НКВД-г өөрчлөн зохион байгуулж, ажилтнуудыг чанартай харилцаа холбоо, орчин үеийн зэвсэг хэрэгслээр хангаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед ЗХУ-ын баруун хилийн орчимд долоон дивиз, хоёр бригад, дотоодын цэргийн шуурхай ажиллагааны 11 хороо байрлаж байв. Тэдгээр 11 хороо хуурай замын 47, тэнгисийн цэргийн зургаа, НКВД-гийн харьяа хилийн тусгай комендатурын есөн хорооноос хамгийн түрүүн Гитлерийн довтолгоотой тулгарч, “Барбарос” төлөвлөгөөг нь нураан, хилийн заставуудыг эзлэн авах Вермахтын операцыг 30 минут хойшлуулж чадсан юм. Улаан армийнхан зугтаж, ухарч байхад НКВД-гийн дайчид нарийн чанд удирдлага дор сайтар хориглон хамгаалж чадаж байв. Тухайлбал НКВД-гийн 79 дүгээр хилийн отряд 1941 оны зургадугаар сарын 22-ны өглөөний 04.30 цагт дайралтад өртсөн байна. “Дайсны довтолгооны өөдөөс хилийн салбар хороод гал нээж, галын цэг үүдийг нь устгаж байна” хэмээн дайны эхний цаг минутад болсон үйл явдлын талаар даргадаа илтгэсэн хуудас шарлаж үлджээ. Энэхүү илтгэх хуудаст “Хэдийгээр дайснууд давшилтаа агаараас дэмж үүлж, бөмбөгдөж байгаа ч манайхан тэдний хил орчмын галын цэгүүдийг устгалаа. Прут гол (нэгдүгээр застав), Дунай мөрний (дөрөв, зургадугаар застав) дэлбэрсэн гүүр ний орчим дайснууд их буу, онгоцоор дэмжүүлэн манай эрэгт гархыг хэд хэдэн удаа оролдсон ч бид тэдэнд ихээхэн гарз хохирол учруулж, ухраалаа” гэсэн байна. Тэд өөрсдийнхөө байрлалыг 1941 оны зургадугаар сарын 2 хүртэл бүрэн хамгаалж чадсан юм. Гэвч нөхцөл байдал үнэхээр эмгэнэлтэй байв.
Онгоц, танк байхгүй, ердийн винтов ч тэдэнд хүрэлцэхгүй байсан юм. Дайны эхний өдрүүдэд анги нэгтгэлүүдэд байлдааны зэвсэг хуваарилах ажлыг Сталин өөрөө хийж байсан, тэр нь ердөө л арваадхан мянгаар хэмжигдэж байсан тухай баримт бий. Гитлерийнхнийг сөрөн тулал да хын тулд Улаан армид орчин үеийн зэвсэг зайлшг үй шаардагдаж, үүний тулд зэвсгийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах шаардлага үүсэв. Энэ ажлыг Сталин, Мален ков, Берия, Молотов нарын бүрэлдэхүүнтэй (хожим Микоян нэмэгдсэн) Улсыг батлан хамгаалах хорооны шуур хай штаб хариуцаж байв. Цаг хугацаа нэн давчуу байсан тул тэд нэг ч удаа хуралдаж байгаагүй бөгөөд зэвсэг, цэргийн хангалтыг зохион байгуулахын тулд амсхийх завгүй ажиллаж байсан гэдэг. Тэд шаардлагатай ачаа хэрэгслийг фронтод хүргэх, цэрэг татах ажлыг бас хийж байсан юм. “Дайны хүнд хэцүү нөхц өлд зэвсэг, сум галт хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгд үүлэх үйлсэд онцгой гавяа байгуулсны учир” 1943 оны есдүгээр сард Л.П.Берияд Социалист хөдөл мөрийн баатар цол хүртээжээ. 1944 оны тавдугаар сарын 18-наас тэр Улсыг батлан хамгаалах хорооны шуурхай штабыг толгойлсон бөгөөд зохион байгуулах арга техникийн хувьд түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүй юм. Тус штабын гаргасан 9971 тогтоолын 6000 гаруй нь зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой байдаг.
Дайны дараа Берия атомын бөмбөг бүтээх ажлыг хариуцан хийлгэсэн. Аугаа нүсэр гэж хэлж болох энэ ажлыг маш сайн чандлан нууцалж чадсанаар Сухумид атомын бөмбөг бүтээх ажлыг Германы олзлогдсон физикчид хийж байгаа гэж америкчууд итгэсээр байсан юм. Зөвлөлтийн анхны атомын бөмбөгийг туршихаас хэдхэн хоногийн өмнө бичсэн тусгай илтгэлдээ Америкийн тагнуулчид “Зөвлөлтүүд атомын зэвсгийг жараад оны дундаас наана бүтээж чадахг үй” гэсэн байв. Гэсэн ч Берия атомын бөмбөг бүтээгчдийн нэгний хувиар ч, Социалист хөдөлмө- рийн баатрын хувиар ч Зөвлөлтийн түүхэнд багтааг үй билээ. Хэдийгээр Ягода, Ежовын үед л илүү олон гэм буруугүй хүмүүс цээрлүүлэгдсэн ч түүний нэр “үй олноор хэлмэгдүүлэгч” гэсэн дансанд л хамгийн тодоор үлдсэн юм. Бүгд Найрамдах улсын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга боло хоосоо бүр өмнө Берия Гүрж дэх хэлмэгдүүлэлтийг санаачлагч дын нэг болсон. Жижиг үндэстнүүдийг аймаглан устгах, тусгаарлан цөлөх, уусган үгүй хийх үзэл бодлыг тэр тууштай баримтлагчдын нэг байсан. Жишээ нь чечень, ингушүүдийг цөлөх, нутаг заах, устгах хэрэгт тэр идэвхийлэн оролцсон. Түүний хяналт дор халимаг, ингуш, чечень, карач, балкар, татаар, ногай, турк, грек, болгар, цыган, курд гэх мэт 61 үндэстэн ястны хэдэн сая иргэн эх нутгаасаа таслагдаж, цөлөгдөж, дарлагдан зүдэрч, амь насаа алдсан байна.
Тэр “өөрийн” үйлдвэрүүддээ огт харамсах зүйл гүйгээр улс төрийн боолуу дын хөдөлмөрийг маш идэвхтэй ашиглаж байв. 1953 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ГУЛАГ-т 2.5 сая хоригдол байсан бөгөөд тэдний ихэнх нь Бериягийн төслийг хэрэгж үүлэхийн төлөө хөдөлмөрлөж байлаа. “Эмч нарын хэрэг” хэмээн Зөвлөлтийн түүхэнд бичигдсэн аймшигт хэрэгт ч Берия гараа дүрсэн бөгөөд тухайн үеийн Улсыг аюулаас хамгаалахын сайд В.Абакумовоор дамжуулан санаснаа гүйцээсэн гэдэг. Сталиныг нас барснаас хойш удалгүй Берияг баривчилсан юм. Улмаар Дотоод хэргийн цэрэг дайчдын дотроос түүнд үнэнч хэсгийг задлан бутаргахын тулд тусгай ажил лагаа зохион байгуулсан байна. “Сталиныг нас барсны дараа хоригдлуудын дунд шуу гиан дэгдэж эхэлсэн. Нэг хэсэг нь хоригдлуудыг бүгдийг буудахаар болсон гэж байхад нөгөөдүүл нь удалгүй суллах гэж байгаа гэх. Гэтэл 53 оны зуны нэгэн гүн шөнө хорих ангийг бүсэлж, бүх ажилтнуудыг жагсаагаад Берияг баривчлах тухай тушаал уншсан. Жагсаалын өөдөөс хурц гэрэл тусгасан байлаа. Арав орчим хүн дургүйцлээ илэрхийлснийг газар дээр нь баривчилсан.
Дотоод хэргийн албан хаагчдын улаан мөрдэсийг тэр дор нь хараар сольсон. Хурал хийж, Берия гадаадын тагнуул байсныг зарлаж, Зөвлөлтийн удирдагч хүнд байж боломгүй жигшүүрт үйлдлийг нь илчилсэн дээ. Ханан дээр байсан түүний хөргүүдийг хуулан авч, хоол хүнсний нэмэгдэл хангалтыг устган, таваас дээш ажилласан хүмүүсийг цэргээс халж, бусдыг нь өөр хэсэг, хороо руу явуулсан” гэж тэр үед Челябинск-40 хэмээх хаалттай хотын дотоод хэргийн салбарт түрүүчээр ажиллаж байсан Владимир Ситников ярьж байна. Удалгүй 1953 оны арванхо ёрдугаар сарын 23-нд Их Британийн тагнуул байсан хэргээр Берияг буудан алжээ. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ах лах ажилтан, түүхийн ухааны доктор, түүхч Юрий Жуков “Берияг устгасан нь нам доторх засгийн эрхийн төлөөх тэмцлийн илрэл юм. Засгийн эрхэнд гарахын төлөө Никита Хрущев мацаж эхлээд байсан үе. Берия, Маленков нар түү- ний хамгийн итгэлтэй найз нөхөд нь байсан. Гэхдээ Хрущевийг тэд дутуу үнэлсэн юм. Га даадын тагнуул хэмээн буруут гасан нь зохиомол болох нь хэнд ч илэрхий. Берияд дайсан цөөнгүй байсан. Энэ хүн улс орныг толгойлж магадгүй гэдгээс үхтэлээ айж байсан хүмүүс ч тэдний дунд байсан юм” гэж ярьж байна. Зөвлөлтийн түүхэнд Бериягийн гүйцэтгэсэн үүргийн талаар Ю.Жуков:
-Тэр өөрийнхөө цаг үеийн л бүтээгдэхүүн байсан. Түүний хийсэнд сайн нь ч бий, муу нь ч бий. Тэр улс төрийн нэн амаргүй нөхцөл байдалд товойн гарч, өөрийнхөөрөө байж чадсан хүний нэг. Сайн хүн гэх нь мэдээж зохихгүй. Гэхдээ огт байгаагүй зүйлийг түүний нэр дээр нааж, аймшгийн чөтгөр болгож харагдуулах гээд ч хэрэггүй. Охид, хүүхнүүдийн эрлэг байсан, гэртээ аваачиж хэрэглэчихээд дараа нь бууддаг байсан гэх юм уу, Катыньд польшуудыг цаазалсан гэх мэт бол ор үндэсгүй. Тэр бол тухайн цаг үеийн аварга том, айдас хүйдэс ханхлуулсан багийн хамгийн идэвхтэй нэг л гишүүн хэмээн хариулав.
Б.ТЭГШ