Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Елисейн ордонд ирснээсээ хойш ОХУ-д анхны айлчлал хийхээр хоёр хоногийн хугацаагаар Москвад ирэв. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг өнгөрсөн оны зургадугаар сард Парист очиход нь Олланд түүнтэй уулзсан юм. Францын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний гол арга хэмжээнүүд өнөөдөр болно. Энэ айлчлалд Францын тал ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. “Москвад хийх яриа хэлэлцээ дэлхий дахины томоохон асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Их 20-ийн бүлгийг даргалагч Орос улстай ярилцах боломж олгоно.
ОХУ “Их наймын” даргын бүрэн эрхийг 2014 онд хүлээж авна” гэж Олланд хэлсэн байна. Мали дахь алан хядах ажиллагааны эсрэг Францын авч буй арга хэмжээ хоёр орны удирдагчийн анхаарлын төвд байх бололтой. Мали улс дахь үйл явдалд Франц улс хөндлөнгөөс оролцож буйн нарийн ширийнийг Орос улс сайн ойлгож байгаад Парис талархалтай хандаж буй юм байна. “Орос улс биднийг дэмжихээс татгалзаагүй нь туйлаас чухал” гэж Францын дипломат албаны өндөр дээд албан тушаалтан тэмдэглэжээ. Сири болон Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудлыг ч дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөнө гэж тэр бас үзэж байна. Францын шинэ удирдагчийг сонгосноос хойших есөн сарын хугацаанд хоёр талын харилцааны хүрсэн түвшинг нотлоод зогсоогүй түүнийг цаашид хөгжүүлэх үндсийг ч тавьжээ. Орос улстай тогтоосон хэлхээ холбоог хөгжүүлэх тусгай төлөөлөгчийн албан тушаалыг Францын ГЯЯ-ны бүтцэд шинээр бий болгосон аж. Энэ албыг хаших болсон сенатор Жан Пьер Шевенманы бодлоор бол Оростой ажил хэрэгч түншлэлийг хөгжүүлэх үйлсэд Германыг гүйцэх зорилт Франц улсын өмнө тулгараад байгаа юм байна.
Оросын зах зээлийн бараг 16 хувийг ХБНГУ эзэлдэг бол энэ үзүүлэлт Францын хувьд ердөө таван хувь орчим байгаа гэнэ. Франсуа Олландыг гол яамдын сайд нар болон 10 гаруй томоохон корпорацын удирдлага дагалдан яваа аж. Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа ч Орост гаргадаг Францын экспорт сүүлийн жилүү- дэд өсөж, есөн тэрбум евро хүрчээ. Тэгвэл Оросоос Францын авсан барааны өртөг 12 тэрбум евро хүрсэн байна. Хот суурин газарт оршин суугчдын ая тухыг хангах, холбоо харилцааны зах зээлийг хөгжүүлэх, эрүүлийг хамгаалах салбарын үйлчилгээг боловсронгуй болгох чиглэ лээр Парис шинэ технологи санал бол гоход бэлэн байгаа аж. Ажил хэрэгч хүрээнийхний бодлоор талууд “хөрөнгө оруулалтын салбарт Азийн зах зээлд хамтдаа гарахын тулд хүч бололцоогоо нэгтгэх” боломж бий гэж үзэж буй юм байна. Тус хоёр улсын стратегийн түншлэлийн чухал хэсэг нь цэргийн болон цэрэг-техникийн холбооны салбар юм.
Батлан хамгаалах яамны удирдлагад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оруулсан өөрчлөлтийн дараа Оросын тал энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ. Түүнчлэн визийн журмыг хөнгөвчлөх, мэргэжлийн дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх, оюутан солилцох асуудлаар Москвад баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй гэнэ. Тус хоёр улс харилцааны эртний уламж лалтай юм. Орос, Францын холбооны тухай хэлэлцээрийг батламжилсны 120 жилийн ой ирэх арванхоёрдугаар сард болно. Дэлхийн I дайнд Оросын цэргүүд Францыг хамгаалахад оролцсон бөгөөд уг үйл явдал эхэлсний 100 жилийн ойгоор хоёр тал тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Р.ЖАРГАЛАНТ