Египетийн өмнөд хэсэгт агаарын бөмбөлөг дэлбэрч, 14 жуулчин амиа алдсан тухай өчигдөр мэдээлэв. Энэ нь дэлхий дээр сүүлийн 20 жил тохиогоогүй агаарын бөмбөлгийн хамгийн том осолд тооцогдож байна. 21 хүн аялж явсан уг тээврийн хэрэгсэл Египетийн өмнөд хэсэгт орших Люксор хот орчимд 300 метрийн өндөрт дэлбэрчээ. Гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд дөрвөн хүн одоогоор олдохгүй байгаа талаар “EgyNews” мэдээллээ.
Ослын гол шалтгааныг хий дэлбэрснээс үүдсэн хэмээн үзэж байгаа аж. Египетийн Люксор хот нь Нил мөрнөөс гадна Карнак болон Хатшепсут хэмээх эртний сүмээрээ жуулчдыг ихээр татдаг газар юм. Тус хот руу нийслэл Каираас агаарын бөмбөлгөөр есөн цаг яваад хүрдэг юм байна. Дэлбэрсэн агаарын бөмбөлөгт сууж явсан жуулчдын ес нь Хонконг, дөрөв нь Япон, гурав нь Англи, хоёр нь Франц, нэг нь Унгарын иргэн байжээ.
Мөн египетийн нисгэгч болон нутгийн нэг иргэн хамт явсан гэнэ. Хамгийн сүүлд 2009 онд гарч байсан агаарын бөмбөлгийн ослоор 16 хүн амиа алдаж байжээ.
Б.Дулам