Нэрийг нь нууцалж буй гадаадын нэг гүрний нисгэгчгүй онгоцыг олзолж авснаа Ираны эрх баригчид зарлав. Тус улсын өмнөдөд цэргийн сургууль хийж байх үеэр 2013 оны хоёрдугаар сарын 23-нд энэ явдал тохиолдсон байна.
Ираны Зэвсэгт хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга Хамид Сархеилийн мэдээлснээр бол Лалын хувьсгалын хамгаалагчдын корпусын ажиглах хэрэгсэл агаарынх нь орон зайд нисгэгчгүй онгоц явахыг анзаарч холын зайнаас хяналт тавьж байгаад Сиржан хотын орчимд түү нийг унагасан байна.
Америкийн сайжруулсан RQ-170 Sentinel загварын нисгэгчгүй онгоцууд болон ScanEagle загварын авиаробот гурвыг ч “барьж” авснаа Тегеран урьд нь нэг бус удаа мэдээлж байсан юм.
Ираны өмнөд нутагт хийсэн цэргийн сургуулийг эндхийн мэргэжилтнүүдийн бий болгосон нисгэгчгүй онгоц турших, түүнийг Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус цаашид ашиглахад зориулан хийжээ. Энэхүү корпус нь Ираны армийн шилдэг анги юм байна. Нисгэгчгүй нисдэг аппаратыг лалын шашинт орнуудад тэр дундаа Пакис тан, Йеменд лалын дайчдад цо хилт өгөхдөө АНУ идэвхтэй ашиглаж буй юм. 2011 онд Осама бен Ладений ойрын хамтран зүтгэгчдийн нэг Анвар аль-Авлакийг устгахад Америкийн цэргийнхэнд чухам ийм аппарат тусалсан гэдэг.
Гадаад улсуудын нутаг дэвсгэр дээр байгаа байг хэрхэн устгадаг талаар ямар нэг тайлбар хийхгүй байх нь дээр гэж Пен тагон үздэг. АНУ-ын зүгээс хийж буй цохилтын талаар Пакистаны эрх баригчид дургүйцлээ олон удаа илэрхийлж байсан юм.
Р.ЖАРГАЛАНТ