Жил бүрийн хоёрдугаар сард Испани улсын Барселон хотод гар утас сонирхогчдын дунд “Mobile World Congress” чуулга уулзалт болдог. Энэ жилийн уулзалтыг урьд урьдынхаас илүү дуулиантай тэмдэглэхээ зохион байгуулагчид зарлаад байгаа аж.
Энэ сарын 25-нд болох уг уулзалтад 65000 хүн оролцох юм. Тэд ирээдүйд гар утасны технологи хэрхэн хөгжих таамгуудыг дэвшүүлж, гар утасны тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хоорондоо солилцох юм байна. Гар утасны өөрчлөлтийн таамагт гурван хэмжээст дэлгэц болон хэтэвчийг ухаалаг гар утсаараа орлуулах зэрэг технологи багтаж буй аж.
Х.ЦОЛМОН