Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра Прадеш мужийн Хайдерабад хотод өнгөрсөн пүрэв гаригийн орой дэлбэрэлт болж, 12 хүн нас барж, 78 хүн бэртжээ. Энэтхэгт томоохонд тооцогддог жимсний захын ойролцоох кино театрын үүдэнд болон автобусны зогсоол дээр орон нутгийн цагаар 19.00 цагт 10 минутын зайтай хоёр дэлбэрэлт болсон аж. 150 метрийн зайтай хоёр унадаг дугуйн дээр тэсрэх бөмбөгүүдийг суурилуулсан байжээ.
Хохирогчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэйг албаныхан онцолсон байна. Энэтхэгийн аюулгүй байдлын албаныхны зүгээс амь үрэгдсэн хохирогчдын ар гэрийнхэнд 200 мянган рупий (2500 фунт) өгөхөөр шийд вэрлэсэн байна. Энэ явдлын дараа Мумбай болон Махараштра хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Хайдерабад нь долоон сая гаруй хүн амтай, Энэтхэгийн мэдээллийн технологийн цөм хот төдийгүй лал, хиндийн шашинт нууд амьдардаг юм.
Энэ хотод 1992 оноос хойш нийт есөн дэлбэрэлт болжээ. Түүнчлэн Хайдерабадад халдлага гарсан тай холбоотойгоор Австралийн крикетийн багийн хан тоглогчдын аюулгүй байдлыг хангах талаар холбогдох албаныхантай уулзалт хийсэн байна. Учир нь ирэх сарын 2-нд Энэтхэг, Австрали улсын крикетийн багийн сорилго тэмцээнийг тус хотод зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН