АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны сонгуульд өвдөг шороодсон Митт Ромни улс төрд эргэн ирж байгаа гэнэ. Туслахынх нь хэлснээс үзвэл Вашингтоны хаяа хотод ирэх сард болох БНН-ын бага хурал дээр тэр үг хэлэх бололтой. Ийм хурал жил бүр болдог аж. Энэ нь 2012 оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш түүний хийж буй анхны үйл ажиллагаа болно. Массачусетс муж улсын амбан захирагч байсан энэ хүн сонгуулийн өмнөх сурталчилгааны явцад өөрийг нь дэмжсэн хүмүүст талархлаа илэрхийлэх гэж л байгаа юм гэхээс өөрийг түүний туслахууд хэлэхгүй байгаа аж.
Ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцлээ зогсоож байгаагаа 2008 оны ээлжит Бага хурал дээр Ромни зарлаж байжээ. Өнгөрсөн оны ийм арга хэмжээн дээр бол БНН-аас сонгуульд өрсөлдөх цорын ганц нэр дэвшигч болж буйгаа хүмүүсийн дэмжлэгээс шалтгаалсан гэж тайлбарлаж байв. 2012 оны арваннэгдүгээр сарын эцсээр Цагаан ордонд Обаматай уулзсанаас хойш Ромни улс төрийн тавцанд үзэгдэхээ байсан юм. Энэ хугацаанд тэрбээр Калифорни муж улсын Ла-Хойя хэмээх амралт сувиллын хотод байх өргөөндөө ихэнх цагаа өнгөрүүлж байжээ.
Хэсэг хугацаанд түүнийг сэтгүүлчид шатахуун түгээгүүрийн газарт, дэлгүүрт эсвэл ердөө гудамжинд “олзолж” авч шар хэвлэлийн жинхэнэ од болгож байсан гэнэ.