Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубад мэс засал хийлгэж, дараа нь эмчлүүлж байгаад эх орондоо буцаж ирснээ мэдэгдэв. Эмчилгээгээ эх орондоо үргэлжлүүлэх аж. Тэрбээр Кубын одоогийн удирдагч Рауль Кастро, удирдагч байсан Фидель Кастро нарт талархал илэрхийлэхдээ эмчилгээний үед түүнд үйлчилж байсан эмч, сувилагч нарыг дурсахаа мартсангүй.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Чавес ард түмэнтэйгээ цахим мэдээллээр анх удаа харилцсан нь энэ гэнэ. Кубад мэс засал хийлгэснээс хойших анхны фото зургуудыг нь Венесуэлийн эрх баригчид энэ сарын 15-нд хэвлэлд нийтэлжээ.
Охидынхоо дунд эмчилгээний өрөөнд байгаагаар уг зурагт дүрслэгдсэн байв. Гартаа тэрбээр Кубын “Гранма” сонины 14-ний өдрийн дугаарыг барьсан байлаа.