ОХУ-ын Онц байдлын яамны бүс нутгийн ерөнхий газрын хэвлэлийн албаны мэдээлснээс үзвэл “Роснефтьбурение” компанийн ажилчдын есөн хүнтэй нэг бригад сураггүй болжээ. Тэд ГАЗ-74 маркийн газар сайгүй явдаг техник хөлөглөж явсан аж.
Ажилчид энэ сарын 16- нд “Байкаловская N3” гэдэг өрөмдлөгийн цооногоос долоон км зайд байх бааз руугаа явжээ. Гэвч товлосон хугацаандаа ирсэнгүй. Тэдэнд холбооны хэрэгсэл байхгүй юм байна. 16- ны орой, 17-ны өглөө эрж хайх, ажиллагаа зохион байгуулсан ч үр дүн өгсөнгүй. Тиймээс хиймэл дагуулын холбоо бүхий хайх аврах бүлгийг 17-нд илгээжээ.
Салхины хурд 20м/ сек, шуургатай байгаа болохоор ажилчдыг нисдэг тэргээр хайх боломжгүй байгаа аж. “Таймыр” автокомпанийн МИ-8 нисдэг тэргийг хайх ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.