Амударъя мөрөн дээр тавьсан автомашин нэвтрүүлэх гүүрийг ашиглалтад оруулах ёслолд Украин, Туркмен улсын Ерөнхийлөгч Виктор Янукович, Гурбан гулы Берды мухамедов нар оролцов. Гүүрийг Украины “Альтком” компани барьжээ. “Энэ гүүрийг ашиглалтад оруулж байгаа нь улс орныхоо тээврийн дэд бүтцийн хөгжлийг түргэсгэхэд Туркмений удирдлага шаардлагатай бүхнийг хийж байгааг харуулж байна” гэж В.Янукович хэлжээ. Түүний бодлоор бол дэлхийн тээврийн нэг томоохон бүтэц болох түүхт Торгоны замыг сэргээхэд Туркмен улс оролцоход энэ шинэ гүүр их ач холбогдолтой гэнэ. Тус гүүр 1404.84 метр урт бөгөөд 159 сая долларын хөрөнгө зарцуулсан байна. Түүнийг барихад 600 хүн оролцсоны 130 нь Ук раины мэргэжилтэн байв. Түүнээс гадна Төрийн тэр гүүнүүд Туркменабад хотод онгоц ны шинэ буудлын шав тавих ёс лолд оролцжээ. Түүнийг мөнөөх “Альтком” компани барих юм байна. Энэ ажилд 1000 хүн оролцох бөгөөд тэдний 300 нь Украины мэргэжилтнүүд байх аж. Нийтдээ 498 сая доллар зарцуулах гэнэ. Өдөр бүр Хятад, Япон, Филиппин, Тайланд болон Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орны 250 га руй онгоц хөөрч, бууж байдаг газарзүйн таатай байрлалд уг буудлыг барих юм байна. Түүнд 360 га талбай зориулах бөгөөд хөөрөх, буух зурвас нь 3800 метр байх аж.