Цөмийн туршилт гурав дахь удаагаа хийсэн Хойд Солонгосын зүгээс шинээр өдөөн хатгалгын үйл ажиллагаа явуулахаас сэрэмжлэн, Өмнөд Солонгос хээрийн цэргийн сургуулийг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. БНСУ-ын Төрийн мэдлийн телевиз радиогийн KBS компанийн мэдээгээр, өчигдрөөс эхлэн хоёр хоног хийх сургуулилалтад тус улсын хуурай замын цэрэг, агаарын цэргийн алба болоод тэнгисийн цэргийн флотын ангиуд оролцох аж.
Тэнгисийн цэргийнхэн Япон тэнгис, Шар тэнгист Хойд Солонгосын зүгээс хийж болзошгүй дайралтад хэрхэн хариу арга хэмжээ авах талаар бэлтгэл хийж, хуурай замын цэргийн анги нэгтгэл БНАСАУ-тай залгаа хилийн ойролцоо хүнд их буугаар буудах юм байна.
Өнгөрсөн мягмар гаригт газар доогуур хийсэн Хойд Солонгосын цөмийн туршилтын дэлбэрэлтийн хүчийг 10 килотоннтой тэнцэнэ гэж мэргэжилтнүүд үзсэн.