Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн асуудалтай холбогдуулж, АНУ-ын шинэхэн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар холбогдох гэсэн боловч чадаагүй гэнэ. Энэ тухай Төрийн департментын төлөөлөгч Виктория Нуланд мэдээлжээ. С.Лавров өдгөө аян замд явж байгаа агаад Ж.Керри түүнтэй ярилцах хүсэлтэй буйг уг нь илэрхийлсэн гэдгийг хатагтай Нуланд сэтгүүлчдэд хэлэв.
Ж.Керри БНСУ, Хятад, Японы Гадаад хэргийн сайдтай холбоо бариад амжжээ. Төрийн департментад хэвлэлийн төлөөлөгчийн хийсэн дээрх мэдээллийг сонсоод сэтгүүлчдийн нэг нь “Америкийн Төрийн нарийн бичгийн даргыг яаралтай хэрэг гараад холбогдох гэхээр Лавров дандаа аяллаар явж таардаг” хэмээн үг нэмэрлэв. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайдаар дөнгөж томилогдоод байхад нь Хиллари Клинтонд ийм явдал тохиолдож байсан аж.
Дэлхийн хэд хэдэн орны улстөрчтэй утсаар холбогдсон ч Х.Клинтон Лавровтой ярих гээд бараагүй юм байна. Лавров энэ өдрүүдэд Африкт айлчилж байгаа хэмээн “Новости” мэдээлжээ.