Улиран сонгогдсоныхоо дараа Конгресст хандаж анх удаа хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Б.Обама эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох асуудлыг гол болгон хөндлөө. Улс орны байдлын талаар жил тутам Парламентад хийдэг энэхүү мэдэгдлээ АНУ-ын Төрийн тэргүүн мягмар гаригт толилуулав. “Medicare”, “Social security” зэрэг нийгмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн чухлыг Цагаан ордны тэргүүн дурдан, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг байгуулах талаараа мэдээллээ.
Мөн галт зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах талаар үүний өмнө санаачлан өргөн мэдүүлсэн багц арга хэмжээг батлахыг Конгресст шаарджээ. Афганаас жилийн туршид АНУ-ын 34000 цэргийг гарган, 2014 оны эцэс гэхэд дайны гал тэнд бүрэн унтарсан байхаар тооцоолж байна. Эл тоо нь өдгөө Афганистанд алба хааж буй америк цэргийн тэн хагас нь аж.
Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах талаар Оростой яриагаа үргэлжлүүлэхээр Цагаан ордон төлөвлөж байна. Терроризмтэй шууд цэргийн хүч хэрэглэх замаар бус, гэмт хэргийн бүлгүүдтэй тэмцэл өрнүүлж буй Йемен, Ливи, Мали, Сомали зэрэг тэдгээр орныг дэм жих маягаар тэмцэх нь зөв гэж тэрбээр тэмдэглэв.