Ромын католик шашны тэргүүн XVI Бенедикт өнгөрсөн даваа гаригт ажлаа өгөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн нь дэлхийн 1.2 сая католик шашинтнуудыг гайхашруулав.
Католик шашны тэргүүний гаргасан уг шийдвэрийн талаар Италийн зарим хэвлэлд эрүүл мэндийн шалтгаантай нь холбон мэдээлжээ. Түүнийг энэ шийдвэрээ өнгөрсөн оны гуравдугаар сард Куба улс руу хийсэн аяллынхаа үеэр гаргасан хэмээн таамаглах хүмүүс байгаа аж.
Харин XVI Бенедикт “Миний нас дээр гарч, энэ албыг үргэлжлүүлэн явуулах тэнхээгүй, чадамжгүй боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Германы иргэн Йосеф Алойсиус Ратзингер буюу XVI Бенедтикт өдгөө 85 нас зооглож буй. XVI Бенедикт амьд ахуй цагтаа ийнхүү ажлаа өгөх хүсэлт гаргасан нь католик шашны сүмийн түүхэнд сүүлийн 600 жилд тохиогоогүй шийдвэр гэнэ. Өмнө нь 1415 онд XII Грегори ламтан ийм шийд вэр гаргаж байсан аж. Энэ нь хэн нэгний шахалтаар гарга сан шийдвэр биш гэдгийг Ромын Папын бие тө лөө лөгч өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
XVI Бенедикт ирэх сарын 1-нээс ажлаа орхих юм байна. Үүнээсээ өмнө буюу энэ сарын 27-нд сүсэгтнүүдтэйгээ сүүлчийн удаа Ватикан хотын Петерийн талбайд уулзаж, ёслол үйл дэх гэнэ. Харин Ромын Папыг зал гамжлах хүний асуудал бүрхэг байгаа аж. Дараагийн Папыг сонгох хурал дааны тов ч тодорхойгүй байгаа ажээ. Учир нь хамба нар ийм тохиолдолд хэрхэн шийдвэр гаргадаг тухай хууль журмыг судалж байгаа юм байна. Ямар ч байсан Африк эсвэл Латин Америкаас Папын залгамжлагчийг сонгох ту хай яриа дэгдэж амжжээ. Түүнчлэн хэд хэдэн таамаг дэвшээд байгаа гэнэ. Тухайлбал, Кана дын Марк Уэлле, Гана улсын Петер Турк сон, Аргентиний Леонардо Сандри зэрэг ламтны нэр сонсогдож байгаа бол, хамгийн магадлал өндөртэй нь Нью-Йоркийн Тимоти Долан ажээ.
Б.ДУЛАМ