“Тур де Франс”-ын олон өдрийн уралдаанд гурван удаа түрүүлсний шаг налд авсан мөнгөө эргүүлж өгөхийг алдарт дугуйчин Лэнс Армстронгоос шаардаж, SCA Promotions Inc Компани энэ са рын 7-нд Техас муж улсын Даллас хотын шүү- хэд ханджээ. Шагнал гэдэг нь 12.1 сая долларын тухай яриа юм. Армстронг ийм хэмжээний мөнгийг 2002, 2003, 2004 онд авсан байна. Нэхэмжлэлийн талаар дугуйчин өөрөө ямар нэг тайлбар өгөөгүй гэнэ. Энэ бол түү- ний допинг хэрэглэсэн тухайд дэгдэж буй анхны хэл ам биш аж. Түүнтэй нэг багийн Флойд Лэндис нь анх шүүхэд хандах даа Армстронг бусдыг хуурч мэхэл сэн гэж гомдол гаргасан байна. Түүнээс гадна 2013 оны нэгдүгээр сард Калифор нийн хоёр оршин суугч ал дарт тамирчныг болон түүний дурдатгал номыг хэвлэ сэн газрыг шүүхэд өгчээ. Дурдатгал номд илт худал зүйл бичсэн гэж үзжээ. “Тур де Франс” тэмцээнд долоон удаа авар галсан Армстронг АНУ-ын До пин гийн эсрэг агентлагийн илтгэл хэвлэгдсэ ний да раа 2013 онд аварга цолоо ху раал гаж, да хин тэмцээнд орох эрхгүй болсон юм. Илтгэлд өгүүлснээр бол тэр эхнээсээ л допинг хэрэглэдэг байжээ. Армстронг энэ оны нэгдүгээр сард Опра Уинфритэй ярилцахдаа допинг хэрэглэж ирсэнээ хүлээн зөвшөөрсөн юм.