Хэрэв Умард Солонгос цөмийн туршилт хийвэл Өмнөд Солонгос ч хариу арга хэмжээ авахад бэлэн гэж эндхийн хэвлэлд Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн мэдэгдэлд тулгуурлан бичсэн байна. “Умард Солонгос буруу шийдвэр гаргавал хоёр Солонгосын хооронд итгэлцлийг сэргээх үйл явц түвэг тэй болно” гэж эрх баригч болон сөрөг хүчний намуудын удирдлагатай уулзахдаа тэрбээр мэдэгджээ. “БНАСАУ хэрэв цөмийн өдөөн хатгасан туршилт хийвэл дэлхийн хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээтэй тулгарах болно” гэж Пак Кын Хэ тэмдэглэсэн байна. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Чун Сын Чо Умард Солонго сын зүгээс цөмийн аюул заналхийлж эхэлбэл дайн хийхэд бэлэн тухай урьд нь мэдэгдэж байсан юм. “Довтлуулж байснаас аюулыг арилгаж, дайн хийх нь дээр” гэж тэр хэлсэн аж. Умард Солонгосын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ зогсоох бодолгүй байгаа ч цөмийн туршил тын тухайд хатуу байр сууриа хадгалах болно гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай хэлжээ. БНАСАУ өөрийгөө цөмийн гүрэн гэж 2005 онд зарласан юм. Тэ гээд 2006, 2009 онуудад газар доор цөмийн туршилт хийж, дэлхийн олон нийтийн дургүйцлийг хүргэж байв. Пхеньяны энэ үйлдлийн хариуд НҮБ хэд хэдэн тогтоол гаргаж, цөмийн зэвсгийн салбар дахь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байв. БНАСАУ-ыг цөмийн туршилт хийхгүй, баллистик пуужин хөөргөхгүй байж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох хэлэлцээрт эргэж орохыг 1718, 1874 тоот тогтоолуудаараа НҮБ шаардсан юм.