Америкийн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Жон Керри албан тушаалдаа орох ёслол дээр хэлэхдээ, АНУ олон улсын дипломат үйл ажиллагааны тавцангаас буух ёсгүй гэж байр сууриа илэрхийллээ “Дипломат үйл ажиллагаа бүтэлгүйтэх нь тухайн оронд ямар хүнд тусдагийг Вьетнамд хаасан алба маань надад сургасан. Би энх тайвны төлөө тэмцэх үүрэгтэй ч Америкийн эрх ашигт хэт даврагч үзэл, алан хядах ажиллагаа, эмх замбараагүй байдал заналхийлбэл түүнийг хамгаалахаа огоорохгүй. Дэлхийн тавцанд Америк онцгой үүрэг гүйцэтгэдэг, цаашид ч гүйцэтгэх учиртай” гэж тэрбээр хэлжээ.
Жон Керри Төрийн нарийн бичгийн даргын ажлаа энэ сарын нэгнээс хийгээд нэгэнт эхэлчихсэн болохоор лхагва гаригт болсон дээрх ёслолыг ёс төдий арга хэмжээ гэж хэлж болно. Энэ албанд түүний нэрийг Барак Обама 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэвшүүлсэн юм.
Жон Керри 1985 оны нэгдүгээр сарын 2-ноос 2013 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл Массачусетс мужаас сонгогдсон АН-ын сенатор байв. Энэ хугацаанд Сенатын олон улсын харилцааны хороог дөрвөн жил тэргүүлж байжээ.