Их Британийн Эрүүл мэнд, хүрээлэн буй орчны төлөвлөлт хариуцсан байгууллагаас есөн улсын гурван сая гаруй хүний дунд судалгаа хийхэд дутуу төрөлтөд агаарын бохирдол голлох нөлөө үзүүлж байгааг тогтоосон гэнэ. Нийгмийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хүрээлэн буй орчны бохирдол ихэсч, дутуу төрөлтийг нэмэгдүүлдэг байна.
Лондоны анагаах ухааны сургуулийн доктор Тони Флетчер “Агаарын бохирдол, дутуу төрөлт нь хоорондоо нарийн хамааралтай. Агаарын бохирдол бага байх тусам дутуу төрөлт буурдаг” гэж тэмдэглэжээ.
Жирэмслэлт ба агаарын бохирдлын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын профессор Трейси Вудрафф Калифорнийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаандаа “Агаар дахь тоосонцрууд амьсгалаар дамжин хүний биед шууд нэвтэрдэг нь урагт ийнхүү сөрөг нөлөө үзүүлдэг” хэмээн дурдав.
Х.ЦОЛМОН