Тунисийн Ерөнхий сайд Хамади Жебейли Сайд нарын танхимаа татан буулгаж буйг зарлаад, сонгууль болтол улс орныг “авч явах” нам бусчуудаас бүрдсэн Засгийн газар төвхнүүлэхээ амлав. Шинэ Засгийн газрын бүрэн эрх хязгаарлагдмал бөгөөд сайд нарын тоо ч цөөн байх аж. Жебейли социалистуудын удирдагч Шукри Бельэйдийн амь насыг хөнөөсн өөс олон түмний эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн болсны дараа лхагва гаригийн орой мэдэгдэл хийжээ.
Олон нийтийг хамарсан уг арга хэмжээнд оролцогчид эрх баригч лалын “Нахда” намын нэг байр руу дайрсан аж. Тус намыг Хамади Жебейли тэргүүлдэг юм байна. Тунисийн Ерөнхий сайд үндэстэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ Парламентын сонгуулийг даруйхан хийхээ амласан ч тодорхой тов дурдсангүй. Сөрөг хүчин нь Засгийн газрыг тараасныг “оройтсон ч чухал алхам” гэж нэрлээд Жебейлийн мэдэгдэлд хүлээцтэй хандсан байна.
Эрх баригч эвслийг бүрдүүлж байгаа лалын гурван нам Засгийн газрын бүрэлдэх үүний асуудлаар хэл амаа ололцох гэж хэдэн долоо хоног оролдоод бүтэлтэй юм болсонгүй. Ерөнхийлөгч Монсер Марзукийн толгойлдог БНУ-ын төлөө Конгресс нам хэд хэдэн сайдыг солихыг шаардаад, зөвшөөрөөгүй тохиолдолд сөрөг хүчин болно гэж “айлгасан” гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ