2012-2013 оны санхүүгийн жилийн эхний улирлын дүнгээс үзвэл Америкийн “Уолт Дисней” компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.382 тэрбум доллар буюу нэг жилийн өмнөхөөс зургаан хувиар бага байгаа аж. Жилийн өмнө цэвэр ашиг нь 1.464 тэрбум доллар байжээ.
Улирлын дүнгээр орлого 11.341 тэрбум доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс таван хувиар (10.779 тэрбум доллар) илүү байгаа аж. “Уолт Дисней” компани дэлхийн шоу-бизнесийн салбарт томоохонд ордог бөгөөд 1923 онд үүсэн байгуулагджээ. Төв байр нь Калифорни муж улсын Бербанк хотод байдаг.