Хятадын гар утас үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг “Huawei” Windows загварын “Huawei Ascend W1” ухаалаг гар утсаа Африкт борлуулахаар болсон тухайгаа мэдээлжээ. Африкийн иргэд энэ оноос гар утас хэрэглэх боломжтой болсонтой холбоотойгоор уг загварыг зөвхөн африкийн хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэж байгаа гэнэ.
Одоогоор утасны үнийг тогтоогоогүй байгаа юм байна. “Бидний гол зорилго бол африкийн иргэдийн худалдан авах чадварт нийцсэн гар утсыг нийлүүлж, олон хэрэглэгчтэй болох. Тиймээс хэт өндөр үнээр борлуулах бодолгүй байна” хэмээн “Microsoft windows phone” компанийн Ази, Африк хариуцсан бүсийн захирал Густаво Фүчс BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эхний ээлжинд Нигери, Кени, Ангол, Марокко зэрэг оронд гар утсаа борлуулах юм байна. Гар утсан дахь аппликэйшнийг суулгахдаа Африкийнхны хүсэл сонирхолд нийцүүлсэн гэнэ. “Одоогоор гар утас хэрэглэгчдийн 10 хувь нь Windowsыг сонгох тооцоо байна. Ирэх хоёр жилд энэ тоог 10 орчим саяд хүргэхээр төлөвлөж байгаа” хэмээн ноён Фүчс хэлжээ.
Б.Норов