Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Лино Овьедо нисдэг тэрэгний ослоор амиа алдав. Нийслэл Асунсьеон хотоос 500 км зайд осол болсон аж. Түүний суусан нисдэг тэрэг энэ сарын 2-ны бямба гаригт сураггүй болсон байна. Лино Овьедо тэгэхэд сонгогчидтойгоо уулзаад буцаж явжээ. Нисдэг тэрэг сураггүй болсноос 22 цагийн дараа цагдаа нар түүнийг олсон байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хамт түүний бие хамгаалагч, нисгэгч амь үрэгджээ.
Ослын шалтгааныг тогтоогоогүй байна. Л.Овьедо 69 настай байв. Тэрбээр 1993-1996 онд Парагвайн армийг удирдаж байлаа. 1996 онд түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн буруутгаж, 1998 онд 10 жилийн ял оноов. Гэвч 1999 онд улс төрийн гол өрсөлдөгч, Дэд ерөнхийлөгч Луис Мария алагдсанаар Овьеда Парагвайгаас зугтаж чадсан байна. 2004 онд эх орондоо эргэн ирээд дахин баривчлагджээ. Үлгэр жишээ байсны учир тэрбээр 2007 онд суллагдав. Тэгээд 2008 онд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдсөн ч авсан саналын тоогоор гуравдугаарт орсон аж.
Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөөд байгаа юм. Ерөнхийлөгч Фернанда Лугог огцруулсан тул одоо тус улсын төрийн эрхийг Дэд ерөнхийлөгч Федерико Франко барьж буй юм. Лино улсдаа гуравт ордог Ёс суртахуунт иргэдийн үндэсний холбоо гэдэг намаас нэр дэвшээд байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ