“Apple” корпорациас ирэх мягмар гаригт шинэ загварын iPad хэрэглэгчдэд танилцуулахаар болжээ. Энэхүү iPad өмнөх загвараасаа хоёр дахин их буюу 128 гигабайтын багтаамжтай, 9.7 инчийн дэлгэцтэй байх аж. Мөн dual-core A6X процессортой, хоёр гигабайтын багтаамж бүхий RAM-тайгаас гадна хуримтлуулсан цэнэгээ 10 цагийн турш барих чадалтай гэнэ.
Өмнөх iPad-уудаас ялгаатай нь архитектур, анагаах ухаан гээд төрөл бүрийн салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүсийн шаардлагыг илүүтэй хангахуйцаар шинэ загвараа боловсруулсан байна. Түүнчлэн тоглоом, кино сонирхогчдод зориулан багтаамж ихтэй үйлдвэрлэжээ. “Apple” корпораци IPhone, IPod зэрэг бүтээгдэхүүнийхээ нэгэн адил iPad-ыг ч тогтмол шинэчлэх болно гэдгээ мэдэгдсэнийг CNN мэдээлэв.
Шинэчлэгдсэн iPad-ыг ирэх хоёрдугаар сарын 5-наас худалдах бөгөөд үнэ нь 329 ам.доллар байх аж.
Х.ЦОЛМОН