Энх амгалан байдал тогтоохын тулд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргахаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун төлөвлөж байна. Тус улсын дорнод хэсэгт байгаа М23 бүлэглэлийн дайчид болон тэдний холбоотнуудын эсрэг тэмцэхэд зэвсгийн хүчээр хөндлөнгөөс оролцохоос аргагүй болоод байгаа аж. “Конгод тогтвортой байдал бий болгох НҮБ-ын үйл ажиллагаа” нэрийн дор болсон ажлын хүрээнд уг арга хэмжээг авах юм байна. Этиопийн нийслэл Аддис-Абеба хотод болсон Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалт дээр Бан Ги Мун ийн мэдэгдсэн аж.
Энхийг дэмжих ажиллагааны үед эвлэрэх үйл явцыг ажигладаг бол энхийн үйлсэд албадах үйл ажиллагааны үеэр зэвсэг хэрэглэхийг энхийг сахиулагчдад зөвшөөрдөг байна. Энэ хоёр ажиллагаа ийм ялгаатай аж. М23 бүлэглэлийн дайчдад Руанда, Уганда улс тусалж байдгийг 2012 онд НҮБ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ. Гэвч эдгээр улсын төлөөлөл Конгийн дотоод хэрэгт оролцож буйгаа үгүйсгэсээр байгаа юм. НҮБ-аас илгээх цэргийн тоо 22 мянгаар хязгаарлагдаж буй юм байна. Конгод албадлагын үйл ажиллагаа явуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Олон улсын байгууллага зөрчилдөөнт байдлыг зохицуулах зорилгоор хөндлөнгөөс оролцохыг Аюулгүйн зөвлөл дэмжих магадлалтай гэж шинжээчид үзжээ.