Москвагийн их сургуулиас ням гаригийн өглөө 300 орчим хүнийг өөр газар яаралтай шилжүүлсэн нь түймэр гарсантай холбоотой гэнэ. Түймрийг удалгүй унтраасан бөгөөд шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй аж. Шархадсан, амиа алдсан хүн байхгүй бололтой.
2011 оны арванхоёрдугаар сарын эцсээр тус сургуулийн дотуур байрны хэсэгт цахилгааны богино холбоо үүссэнээс түймэр гарч байсан юм. Тэгэхэд хоёр эмэгтэй амиа алдсан. 2009 оны нэгдүгээр сард энд болсон бас нэг тохиолдол харин хүний амь хохироогүй өнгөрсөн.
Сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой тохиолдол 2006 оны дөрөвдүгээр сард болж, түймрийн уршгаар хоёр хүн амиа алдаж, äºðâºí õ¿í ýìíýëýãò õ¿ðãýãäñýí ãýäýã.