Хосни Мубаракийн дэглэмийг нураасны хоёр жилийн ойг тэмдэглэсэн баасан гаригийн үйл явдлын дараа тус улсад эсэргүүцэл, бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж Порт Саид хот халуун цэгийн нэг болов. Египетийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой, Суэцийн сувгийн умард хаалга гэгддэг энэ хотод энгийн хүн ард хийгээд цагдаа нарын хооронд автомат зэвсэг аль аль нь хэрэглэсэн жинхэнэ байлдаан болжээ. 30 гаруй хүний амь үрэгдсэн байна. Бусад хотуудад ч энэ мэт явдал болсон аж. Сөрөг хүчин болохоор шинээр хувьсгал хийх тухай ярьж, саяхан баталсан Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болохоос нь өмнө Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг Ерөнхийлөгч Мурсид уриалав. Порт-Саидад болсон хэрэг явдалтай холбогдуулан 21 хүнд цаазаар авах ял оноожээ.
Египетийн нийслэлд байдаг Цагдаагийн академийн танхимд шүүхийн уг шийдвэрийг уншиж сонсгомогц алга нижигнээд явчихжээ. Хэсэг хугацааны дараа Каир, Александри болон бусад хотуудын гудамжинд Каирын “АльАхли” хэмээх Египетэд хамгийн алдартай бүлэглэлийг дэмжигчид дүүрч, өнгөрсөн оны хоёрдугаар сард Порт-Саидад болсон зодооны үеэр 70 хүнийх нь аминд хүрэгчдээс хонзонгоо авснаа тэмдэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийг Дээд муфтид шилжүүлсэн байна. Энэ нь Египетийн хуулийнхны хэлээр бол дээд хэмжээ өгсөн гэсэн үг аж. Тиймээс гуравдугаар сарын 9-нд уг шийдвэр хүчин төгөлдөр болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Шүүхийн дээрх шийдвэрийг “улс төрийнх” гэж үзэх хүмүүс ч байна.
Сүүлийн өдрүүдэд хотын захиргааны болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний нэг хэсгийн байрыг сүйд хийсэн Каирын “Ультрас” клубийн радикал үзэлтн үүдийг тайвшруулахын тулд Ерөнхийл өгч Мурсид ингэхээс өөр арга байгааг үй гэж тэд үзэж буй юм. Египетийн хувьсгалын хоёр жилийн ойгоор Тахрирын талбай дээр цуглаад байсан сөрөг хүчний сэхээтнүүдийн тайван жагсаал хэдэн арван хүний аминд хүрсэн цуст мөргөлдөөн болж хувирсанд чухам тэр “ультрасынхан” буруутай аж. Порт-Саидын хэрэг явдалд буруутай гэгдэж буй этгээд үүдэд шударга ял, өөрөөр хэлбэл цаазаар авах ял оноохгүй бол улс орон даяар үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ хэмээн шүүхийн шийдвэр гараагүй байхад сүрдүүлж байжээ. Тэгвэл шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэгчид бас гараа хумхиж суусанг үй. Нутгийнхнаа суллуулах, шүүхийн шударга бус цээрл үүлэлтээс нөхдөө аврахаар олон мянган хүн Порт-Саидын шоронг зорьжээ.
Шоронд хоригдогсдын төрөл төрөгсөд, найз нөхөд, сохроор итгэгчид, алах ял авсан хүмүүсийн харьяалагддаг “Аль-Масри” клубийнхэн гээд олуул цагдаагийн бүслэлтийг сэтэлж, шорон руу дайрч орохыг оролдсон байна. Аль аль тал нь галт зэвсэг хэрэглэсэн аж. Цугларагсдын уур хилэн улам нэмэгдэж, цагдаагийн хэсэг болон хотын шүүхийн байрны дэргэд ширүүн мөргөлдөөн болжээ. Орой болоход шарил хадгалах газар 30 хүний цогцос аваачсан байв. Цагдаагийн хоёр ажилтан нас баржээ. Суэцийн суваг руу нэвтрэх умардын хаалга болж, улсын төсөвт нэлээд мөнгө оруулдаг Египетийн энэ томоохон боомтыг одоо хаана гэж айлгаж байна. Порт-Саидад Египетийн армийн зарим анги, нэгтгэлийг оруулаад байна. Суэц хотод эсэргүүцлээ илэрхийлж буй залуучууд цагдаагийн нэгэн хэсгийн байрыг шатааж, баривчлагдаад байсан хүмүүсийг суллаж, галт зэвсэг олзолж авчээ. Исмаили, Сохар, Думъят хотод ч босогчид хийгээд хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсоор.
Одоо болж буй үйл явдлыг Хосни Мубаракийг огцроход хүргэсэн хоёр жилийн өмнөх “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалтай эндхийн ажиглагчид эрхгүй харьцуулж үзэхэд хүрч буй аж. Сөрөг хүчний төлөөлөл болж буй, Египетийн улс үндсээ аврах фронтынхон цус асгаруулсан мөрг өлдөөнд оролцож буй радикал үзэлт залуучуудтай нэгдэхийг хүсэхгүй байгаа ч улс орондоо бий болоод байгаа эмх замбараагүй байдлаас улс төрийн ямар нэг ашиг хонжоо олохоос татгалзахгүй байгаа юм байна. Болж байгаа бүхэнд энэ фронт Ерөнхийлөгч Мурси болон түүний эмхлэн байгуулсан танхимын алсын хараагүй, сул дорой бодлогыг буруутгаж байгаа аж. Тус фронт үндэсний эвлэрлийн Засгийн газар даруй байгуулах, саяхан баталсан Үндсэн хуулийг цуцалж, түүнийг 1971 оны Үндсэн баримт бичгээр орлуулахыг Ерөнхийлөгч Мурсигээс шаардав. Ингээгүй тохиолдолд Парламентын сонгуульд саад хийнэ хэмээн заналхийлжээ. Түүнчлэн өргөн далайцтай тэмцэл явуулна гэжээ.
Улс оронд нь нөхцөл байдал ийм байхад Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн бямба гаригт ард түмэндээ хандахдаа жагсагчдыг хүчирхийллээс татгалзахыг уриалжээ. Орой нь Батлан хамгаалах зөвлөлийг яаралтай хуралдуулж, түүнээс гаргасан мэдэгдэлдээ, эмх замбараагүй байдалд автсан районуудад онцгой байдал тогтоох эрх төрд байгааг онцолсон байна. Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцонгоо Египетэд зайлшгүй хэрэгцээтэй болоод байгаа зээлийн асуудлаар ээлжит яриа хэлэлцээ хийж буй тус улсын Ерөнхий сайд Хишам Кандилийг эгүүлэн дууджээ. Мурси өөрөө ч Африкийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ням гаригт Аддис-Абебад очих гэж байснаа хойшлуулсан байна.
Р.ЖАРГАЛАНТ