Энэ сарын 23-24-нд Азербайжаны Исмаил районы төвд олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, эндхийн тэргүүнийг огцрохыг шаардаж, улмаар 60 хүн баривчлагджээ. Энэ үеэр цагдаагийн хэд хэдэн ажилтан хохирол амссан аж. Эмх замбараагүй байдлыг намжаахад дотоодын цэргийн хүчийг ашигласан байна. Гол хэрэг явдал 24-ний шөнө дэгджээ. Шалтгаан нь зам тээврийн осол өдөөсөн нэг хүний зохисгүй зан авираас үүдэлтэй гэнэ. Энэ нь Вугар Алекперов гэгч байсан бөгөөд тэрбээр Исмаилын дүүргийн даргын үеэл, Хөдөлмөрийн сайдын хүү юмсанж. “Алекперов машинаас бууж ирээд өөр машинд байсан хүмүүсийг үг хэлээр доромжилсон. Энэ мэдээ ахархан зуур түгж, дургүй нь хүрсэн хүмүүс бөөгнөрснөө Алекперовын гэр бүлийнхний хөрөнгөнд халдаж эхэлсэн” гэж сontact.az сайтад өгүүлсэн байв.
Хүмүүс “Чыраг” гэдэг зочид буудлыг түйвээж гарчээ. Тэгээд дүүргийн төв рүү очиж, хамгаалалтын байр, автомашиныг ч шатааж орхив. Дүүргийн эрх баригчид болохоор энэ үймээн самуунд хүү Алекперо вын оролцоог үгүйсгэж байгаа юм байна. “Чыраг” зочид буудлын захирал Эмиль Шасаддинов энд хийн ор шин суугчдыг гомдоосон мэ дэгдэл хийс нийг цагдаагийн байгууллага нотолжээ. Түүний баривчилсан аж. Өглөө болоход байдал намжсан байв. Гэвч аажимдаа дүүргийн төвийн гадна олон зуун хүн цугларч даргаа огцрохыг шаардсан байна. Тэд тарахыг шаардсан цагдаа нарын үгийг тоолгүй чулуу нүүлгэжээ. Тэгэхлээр нь цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэхэд хүрчээ.
Орой болоход цагдаа нар дүүргийн төв орчмын гудамжийг амар тайван болгож, хот руу орох замыг дотоодын цэргүүд хяналтдаа авсан байлаа. Азербайжаны сөрөг хүчин Исмаил дүүргийн оршин суугчидтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд дүүргээс цэргийг гаргаж, баривчилсан хүмүүсээ суллахыг шаардсан байна. Үүнийг эс биелүүлбэл олон нийтийг хамарсан эсэргүүцэл өрнүүлэх аж.