ОХУ-ын Онцгой байдлын яам Сири улсаас иргэдээ авчрахаар Ил-76, Як-42 маркийн хоёр онгоцоо илгээв. Эдгээр онгоц Ливаны нийслэл Бейрут хотоос Оросын иргэдийг зөөх юм. Нэг удаад 100 хүн тээвэрлэж чадах аж. Оросын иргэдийг Сириэс татаж авах төлөвлөгөө боловсруулж буй талаар өнгөрс өн оны арванхоёрдугаар сард зарлажээ. Консулын газрын тооцоогоор Сирид Оросын 5.3 мянган иргэн байгаа гэж Оросын гадаад бодлого эрхлэх байгууллага мэдээлж байсан. Түүнээс гадна Консулын газрын бүртгэлд ороогүй хүмүүс ч байгаа нь тэндхийн иргэдтэй гэрлэсэн орос бүсгүйчүүд хийгээд тэдний хүүхдүүд юм. Сирийн Засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн 2012 оны гуравдугаар сард эхэлж удалгүй иргэний дайн болж хувирсан. НҮБ-ын мэдээгээр өнгөрсөн хугацаанд Сирид 60 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
Р.ЖАРГАЛАНТ