Санхүүгийн хямралаас улбаатайгаар Европ даяар зардлаа хэмнэж эхэлсэн билээ. Тэгвэл Их Британийн компаниуд үргүй зардлаа бууруулах үүднээс ойрын зургаан сарын хугацаанд 43000 ажлын байрыг хаах шийдвэр гаргасныг тус улсын Аж үйлдвэрийн холбооноос мэдээлжээ. Тухайлбал, “Morgan Stanley” групп хөрөнгө оруулалтын банкны салбараасаа 1600 ажилтныг цомхотголд оруулахаар болсон байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр тус улсын банк, даатгал, хөрөнгийн менежмент болон санхүүгийн бусад байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд 25000 ажилтнаа халсан аж.