Германы Вермахт (Зэвсэгт хүчин)- ын албан хаагч асан 89 настай Герхард Менцель 1946 онд Британийн тагнуулын байгууллагын ажилтнуудад тамлуулж байсныхаа мөнгөн төлбөрийг авахаар шүүхээр уламжлан шаардсан байна. Менцелийн үгээр бол түүнийг 1946 онд Гамбург хотод баривчлаад тун удалгүй британичуудын хяналтад байсан БадНендорфийн шоронд хорьсон байна. Түүнийг коммунист хүн гэж үзэж тагнуулын хэрэгт сэжиглэсэн аж. Менцелийг британичууд гестапогийнхны аргыг хэрэглэн 16 хоногийн турш тамласан юм байна. Хэвлэлд бичсэнээр бол Британийн тусгай албад 1945 оны зургаадугаар сараас 1947 оны долоодугаар сард СС-ийн офицерууд, Гитлерийн хамтран зүтгэгчид хийгээд коммунистуудыг мөрдөх, байцаах ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд БадНендорфийн шоронд 400 гаруй хүн, түүний дотор 44 эмэгтэй хоригдож байсан аж. Тэдэнд харгис хэрцгий хандаж байснаас нэлээн хэд нь амиа хорлож, зарим нь өлбөрч үхжээ. Шоронгийн ойролцоо байсан тосгоны оршин суугчдын гэрчилснээс үзвэл шоронгийн зүгээс зүрх зүсэм дуу авиа сонсогддог байсан гэнэ. Скотланд-ярдын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд 1948 онд дөрвөн офицер хэрэгтний сандалд суусан аж. Мензелийн хүсэлтийг ирэх сард хэлэлцэх бололтой. Энэ нь Вермахтын цэрэг байсан хүнд нөхөн төлбөр олгох тухай асуудлыг хэлэлцсэн анхны тохиолдол болох юм. Нэхэмжилсэн нөхөн төлбөрийн хэмжээг дурдахгүй байна. Бад-Нендорфын шоронд хоригдож байгсдаас үлдсэн сүүлчийн хүн болох Менцель Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг өөрийг нь ойлгож хандана гэдэгт ихээхэн найдаж байгаа аж.