Энэ сарын 16-нд алан хядагчдад барьцаалагдсан Ин-Аменасын байгалийн хийн үйлдвэрийн ажилчдыг суллахаар Алжирийн армийн явуулсан тусгай ажиллагааны эцэст наад зах нь 80 хүний амь үрэгдсэн байна. Үүний дотор алан хядагчдаас ч байгаа аж. Лалын хэд хэдэн дайчин амьдаараа олзлогджээ. Алжирын армийн албан хаагчид хийн үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ хийхдээ барьцаалагдсан хүм үүсээс 25-ынх нь цогцсыг олжээ. Тус үйлдвэрийн ажилтнуудын нэлээд хэсэг нь болох 700 гаруй хүнийг алан хядагчдын довтолгооноос хойш хэд хоногийн дараа суллажээ. Тэгэхдээ гадаадын 30 орчим хүний талаар ямар нэг мэдээлэлгүй байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай учраас сураггүй байгаа алжир иргэдийн тоог ч яг таг мэдээлэхг үй байна. Ямар ч байлаа гэсэн барьцааны 48, лалын дайчдаас 32 хүн алагдсан талаар мэдээлж байна. Малид Францын явуулсан тусгай ажиллагааг зогсоохын тулд наймаалцах зорилгоор лалын дайчид гадаадын аль болох олон иргэнийг барьцаалахыг зорьж байсан аж. “Энэ буянтай үйл ажиллагааны хариуцлагыг бид, “Аль-Каида” өөрт өө хүлээж байна. Малид лалын шашинтнуудыг довтлохоо болиулах зорилгоор Өрнөд болон Алжирийн Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэж хээрийн цэргийн нэрд гарсан командлагч Мохтар Бельмохтар хэлжээ. Энэхүү Мохтар Бельмохтар нь тухайн бүс нутагтаа нэгэнт танил болсон этгээд гэнэ. Тэрбээр Алжирт төрсөн, Афганистан дахь “Аль-Каида”-гийн сургалтын төв өөр дамжсан, энд өрөөсөн нүднээсээ салснаас “ганц нүдэт Жек” гэдэг хочтой болсон байна. 1990-ээд оны эхээр Алжирт эргэн ирээд лалын дайчдын талд орж, Францын дэмжлэг хүлээсэн Засгийн газрынхаа эсрэг тэмцэж эхэлсэн байна. Тэрбээр тамхи хил дамнуулан дамлах ажилд оролцож байснаас “ноён Мальборо” хочийг бас авсан аж. Нигерт НҮБ-ын элчин байсан Канадын дипломатч Роберт Фоулер болон гадаадын хэд хэдэн хүнийг 2008 онд олзолж олон сар барьцаанд байлгасан хэргийн ард энэхүү Бельмохтар гэгч байжээ. Тэрбээр Лалын Магрибын орнууд дахь “Аль-Каида”-гийн бүрэлдэх үүнд ордог “Катибат эль-Мулатхамун” гэдэг бүлэглэлийг удирддаг аж. Олон улсын алан хядах бүлэглэлийг үүсгэн байгуулсны хувьд түүнийг баривчлах эрхийг олгоод байгаа юм. Хүний амь хороосон, дээрэм хийсэн, хүн олзолсон хэргийг нэг бус удаа үйлдсэн гэж Алжирт түүнд эчнээгээр хэд хэдэн удаа ял оноосон байна. Ин-Аменаст явуулсан ажиллагааны дүнд тэрбээр суллагдсан бололтой байна. Энд сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлыг хийн үйлдвэрт ажиллаж байсан гадаадын иргэд сэргээн санахтай болж байгаа бололтой. Нэгэн япон хүн “би үхэхэд бэлэн байсан” гэж хэлжээ. Тэрбээр эхлээд өөрийнхөө өрөөнд хориглолт хийсэн ч удалг үй олзлогджээ. Барьцаалсан хүмүүсийг хорьж байсан байранд түүнийг оруулж харсаар байтал нь хэд хэдэн хүнийг буудчихжээ. Бусад хүмүүсийн хамт суулгаад авч явсан машин руу нь Алжирийн цэргийнхэн гал нээж, үүний дүнд лалын дайчид тэднийг орхин зугтсанаар мөнөөх япон эр амьд үлджээ. Барьцааны бусад хүмүүсийн ярьснаар Алжирийн арми үйлдвэрийн ажилчдыг суулгасан машины цуваа руу довтолсноор л тэдний олонх амь аврагдсан байна. Тусгай ажиллагааны дүнд иргэд нь амиа алдсан орнууд, түүний дотор Их Британи, Япон улсууд сэтгэл их дундуур байна. Гол нь барьцаанд байсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангаагүй гэж шүүмжилж байгаа юм. Тэгвэл Оросын шинжээчид болохоор олон арван барьцааны хүн амиа алдсанд Алжирийн эрх баригчдыг буруутгах хэрэгг үй гэсэн байр суурьтай байна. Учир нь ерөөс барьцаанд байгаа хүмүүсийг аврах нь тусгай ажиллагааны зорилго байгаагүй бөг өөд Алжирийн цэргийнхэнд тийм боломж байгааг үй аж. ОХУ-ын холбооны аюулаас хамгаалах албаны “Вымпел” гэдэг тусгай салбарын командлагчийн нэг байсан, ахмад ажилтан хурандаа Виктор Ким “Иймэрхүү ажиллагаа явуулах туршлагагүй арми тус ажиллагаанд оролцсон. Түүнээс гадна барьцаалагдагчдыг суллах мэт нарийн түвэгтэй үүрэг биелүүлэх тусгай салбар Алжирт ерөөс байхгүй юм” гэж хэлсэн байна.