Сүүлийн 20 гаруй жил испани хэлээр ярьдаг хүний тоо улам нэмэгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд 495 сая хүн испаниар харилцдаг гэсэн судалгааг олон улсын хэл шинжээчид гаргажээ. Энэ нь хэрэглэгчийнхээ тоогоор хоёрдугаарт буюу англи хэлний дараа орсон үзүүлэлт аж. 2030 он гэхэд энэ тоо 7.5 хувиар нэмэгдэж, 535 саяд хүрэх төлөвтэй байна. Газар зүйн байрлалаар нь авч үзвэл Америк тивд испани хэлийг хамгийн өргөн хэрэглэдэг аж.
Э.Хана