Өмнөд Солонгос цагаачлалын хуулиа зөөлрүүлэх ёстой, эс бөгөөс эдийн засгийн удаашрал, түр сааталтайгаа эвлэрэхээс өөр замгүй болно гэж тус улсын Төвбанкны тэргүүн Ким Чонг Сү мэдэгдэв. Чухам дээрх аргаар БНСУ үндэстний насжилтыг зогсоох боломжтой хэмээн тэрбээр үзэж байна. Гаднаас орж ирэх шинэ цагаачдад тохирохуйц орон зайг олж, хариуд нь нийгэм, эдийн засгийн амьдралаа сэвхийтэл өргөх нь хүндрэл бэрхшээлээс зайлсхийх нэг гарц гэнэ.
Ким Чонг Сү энэ санаандаа жишээ болгон, жилд ойролцоогоор нэг сая цагаач иргэн хөдөлмөр эрхэлж байдаг АНУ-ыг иш татжээ. Насжилт өндөр хурдацтай явагдаж буй дэлхийн орнуудын нэг БНСУ-ын нэг эмэгтэйд ердөө 1.2 хүүхэд ногддог нь хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэргэжлийн боловсрол олгох өртөг өндөр байгаатай нөгөө талаар холбогдох ажээ. Уугуул хүн ам нь 50 саяар тоологдож буй Өмнөд Солонгост үндэстний цөөнхөд хамаарах 60 мянган хүн аж төрж байна.
Дэлхийн банкны тооцоогоор, 2050 он гэхэд тус улсад хөдөлмөр эрхлэх чадамжгүй нэг иргэнд хөдөлмөр эрхэлдэг 1.2 иргэн ногдох төлөвтэй.
Х.ЭНХ