Канцлер Ангела Меркель хамтран зүтгэгчдэдээ мэдээлэл дамжуулахдаа SMS буюу товч мессеж илгээх үйлчилгээг байнга ашигладаг юм байна. Чухам Германы Төрийн өндөр албаны түшмэдийн дунд харилцааны эл хэлбэрийг дэлгэрүүлсэн хүн нь хатагтай Меркель ажгуу.
ХБНГУ-ын Засгийн газар Канцлер Меркелийн мессежийг Төрийн мэдээллийн архивт хадгалах шийдвэр гаргалаа. Тэгэхдээ мэдээж түүний Засгийн газрын тэргүүний хувиар явуулж буй үйл ажиллагаатай холбогдох мессеж л үүнд хамаарна гэдгийг “Sueddeutsche Zeitung” сонинд мэдээлжээ.
“Spiegel” сэтгүүл үүний өмнө Канцлерын богино мэдээллийг архивт хадгалах албан ёсны баримт бичиг, протоколын тоонд оруулж болохгүй гэж үү хэмээсэн өгүүлэл нийтэлсэн юм байна. Харин Германы улс төрчдийн нийгмийн сүлжээ, “Twitter”-ээр тараасан мэдээлэл албан ёсны баримт бичигт багтахгүй аж.