Ижил хүйстэй хүмүүс гэр бүл болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг эсэргүүцэж өнгөрсөн ням гаригт Францад олон арван мянган хүн жагсав. Ийм гэр бүлд хүүхэд үрчлэх зөвшөөрөл олгох хуулийн төсөл боловсруулж байгааг ч бас эсэргүүцсэн байна. Гол жагсаал Парис хотод болж буй бөгөөд тус орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс түүнд оролцжээ. “Бүх нийтийн тунхаглал” хэмээх иргэний хөдөлгөөн энэ тэмцлийн гол санаачлагч-зохион байгуулагч нь байв.
Уг тэмцэл “тайван” ёслолын шинж чанарыг агуулсан, ямар ч тохиолдолд ижил хүйстний санаархлыг илэрхийлээгүй гэнэ. Жагсаалд бэлгийн гаж донтнуудыг эсэргүүцэгч байгууллагууд оролцсон нь үүний нотолгоо болсон аж. Ижил хүйстнүүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрөх тухай асуудал Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн өмнөх хөтөлбөрт орсон байсан нь олон түмний дунд хурц маргаан дэгдээсэн юм.
Одоогийн тэмцлийн тэргүүн эгнээнд Мария Ле Пений тэргүүлсэн зүүний үзэлт Үндэсний фронтынхон явж байна.