Оросын ашиг тусын тулд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгагдсан ХБНГУ- ын нэг гэр бүл Андреас, Хайдрун нарыг шүүх ажиллагааны дараа Берлин, Москва хоёр солилцох наймаа хийнэ гэж үзэж байгаа талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч Хорст-Дитер Петчке мэдээлсэн байна “Шүүхийн шийдвэр сонсгосны дараа ийм солилцоо болно гэсэн найдварыг өмгөөлүүлэгч маань алдаагүй байгаа” гэж өнгөрсөн зууны 70-аад онд Зүүн Германы тагнуулч, Канцлер Вилли Брандтын Тамгын газарт өндөр алба хашиж байсан Гюнтер Гийомийн өмгөөлөгч мэдэгдсэн байна. Петчкегийн хэлснээр бол, солилцоо хийж болзошгүй талаарх хэлэлцээр бүр намраар эхэлсэн ч амжилт олсонгүй. Тагнуулын үйл ажиллагаа хийсний учир шоронд хоригдож буй хоёр орос хүнээр энэ гэр бүлийг солих талаар талууд уг нь ярьж байжээ.
Германы хууль сахиулах байгууллагынхны баримтаас үзвэл 2011 оны аравдугаар сард баривчлагдсан Андреас, Хайдрун нар Германд 20 гаруй жил аж төрсөн аж. Тэд 1988-1990 оны үед ХБНГУ-д ирсэн бөгөөд ОХУ-ын гадаад тагнуулын албаны төлөө жилд 100 мянган евро аван ажиллаж байжээ. Германд дээд боловсролтой болоод автомашины үйлдвэрт ажиллаж байсан, 52 настай Андреас гэрийн эзэгтэй байсан Хайдрун хоёр жирийн гэр бүлийн халхавчаар амьдарч байжээ хэмээн Die Welt сонинд урьд нь бичиж байв. Германы талын нотолж буйгаар, тэд Европын холбоо болон НАТО-гоос явуулж буй үйл ажиллагаа хийгээд тус орны нийгэм улс төрийн уур амьсгалын талаар мэдээ цуглуулах зорил готой байжээ. Тэгээд ОХУ-ын Гадаад тагнуулын албанд зориулж таван нууц баримтыг Умард Атлантын эвслийн Аюулгүй байдлын газар сонгож авсан байна. “НАТО нууц” гэсэн тэм дэглэгээтэй материалуудад энэ эвслийн гол хуралдаануудын талаар өгүүлсэн байдаг байна . Түүнээс гадна уг материалуудад Европын холбооны үйл ажиллагааны талаар өгүүлсэн байжээ.
Тухайлбал, тусгай ажилтнуудаар дамжуулан Косовогийн эрхийг хангах Европын холбооны үйл ажиллагаатай холбоотой материалуудыг Москва руу уламжилжээ. Энэ гэр бүл Москва руу хэдэн зуун баримт дамжуулсныг Германы прокурорын байгуулlага тогтоосон байна. Австрийн бүртгэлийн албаны хахуульд хорхойтой ажилтнуудыг ашиглан Австрийн иргэний паспортыг олж авсан “Өмнөд Америкийн уугуул” Зөвлөлтийн иргэд 1980- аад оны эцсээр Германд ирж, ЗХУ задарсны дараа Гадаад тагнуулын алба гэдэг нэр зүүх болсон УАХХ-ны нэгдүгээр газрын мэдэлд ажилласаар байжээ. Энэ хугацаанд тэд Голландын ГХЯ-ны ажилтан Раймонд Путерайг элсүүлж чадсан байна. Тэр нь санхүүгийн хувьд хүнд хэцүү байх үедээ ч Умард Атлантын эвслийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах болон НАТО-гийн дотор хийх шинэчлэлийн талаарх төлөвлөгөө, түүний бүтэц, Косово, Афганистан, Ливид түүний явуулах үйл ажиллагааны тухай нууц мэдээг дамжуулдаг байсан аж.
Өнгөрсөн хугацаанд 20-30 удаа уулзаж, үр дүнд нь Путерай 72.2 мянган еврогийн орлого олсон байна. Прокурорын байгууллагын мэдээлснээс үзвэл тагнуулчид Москватай тогтмол харилцаатай байсан аж. Мэдээллээ дамжуулахад хиймэл дагуул, интернет сайт ашигладаг байжээ. Оросын тагнуулууд Германд урьдын адил идэвхтэй ажиллаж, ХБНГУ-ыг тагнуулын үйл ажиллагааны чухал объект гэж үзсээр байна хэмээн Германы Үндсэн хуулийг хамгаалах байгууллага гэр бүлийн хоёрыг баривчилсны дараа мэдэгдлээ. Тэдний түшиц газар нь Берлин дэх ОХУ-ын ЭСЯ байсан аж. Түүнээс гадна Герман дахь ОХУ-н улсын дипломат төлөөлөгчийн газруудад байгаа Оросын талын тусгай албад үлэмж том аж. Андреас, Хайдрун нарын хэргийг шүүх ажиллагаа энэ сарын 15-нд Штутгартын Дээд шүүхэд эхлэх юм байна.
Р.ЖАРГАЛАНТ