Сомалид тусгай ажиллагаа явуулах үеэр цэргийн хоёр албан хаагч амиа алдсаныг Францын Батлан хамгаалах яам нотлов. Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ива Ле Дрианын ярьснаар бол, уг ажиллагаа ны үеэр нөгөө талаас 17 хүн алагд сан аж. Тусгай ажиллагааг Францын Гадаад тагнуулын DGSE байгууллага явуулжээ. Амь хохирогчдын ар гэрийнхэнд сайд эмгэнэл илэрхийлээд, 2009 онд олзлогдоод байсан Францын нууц албаны ажилтан Денис Аллексийг суллах зорилгоор тусгай ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Харин Аллексийг алагдсан гэж Батлан хамгаалах яамны эх сурвалжид түшиглэн АР уламжилсан ч, лалын “Жамаат аль-Шабааб” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч түүнийг амьд байгаа гэж мэдэгдсэн байна. Тусгай ажиллагаа болсон хийгээд Францын цэргийн албан хаагчид амиа алдсаныг лалын энэ хөдөлгөөний Сомали дахь салбарын удирдагч шейх Мохамед Абдалла мэдээлжээ. Нэгдүгээр сарын 12-ны шөнө францчууд барьцаанд байгаа хүнээ суллах ажиллагаа явуулсан ч амжилт олсонгүй. Абдаллагийн үгээр бол, Францын тусгай зориулалтын хүчний албан хаагчдаас нэг нь шархдаж, олзлогдсон аж.
Францчууд болон лалын дайчдын мөргөлдөөнийг нутгийн нэгэн оршин суугч гэрчлэхдээ франц цэргүүд хэд хэдэн нисдэг тэргээр Сомалийн нийслэл Могадишогоос урагш 110 орчим км зайд байх Буломарер хотод иржээ. Мөргөлдөөний явцад орон нутгийн хэд хэдэн иргэн амиа алдаж. Денис Аллексийг 2009 оны долдугаар сард Могадишо хотод олзолж авчээ.
Аллекс цахим хэрэгслээр Францын эрх баригчдад хэд хэдэн удаа хандаж, өөрийг нь суллаж авах арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Франсуа Олландаас хүссэнийг лалын дайчид тухай бүрд нь олны сонорт хүргэж байжээ. Аллекс хамгийн сүүлд 2012 оны аравдугаар сард эрх баригчдадаа хандсан байна.
Р.ЖАРГАЛАНТ