Францын Бернар Арногийн иргэншил олгохыг хүссэн өргөдөлд Бельгийн Прокурорын газар татгалзсан хариу өглөө. "De Morgen" сонинд бичсэнээр, үүний өмнө тэргүүн баянд "үгүй" гэсэн хариултыг Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн товчоо нь өгсөн гэнэ. Бельгийн төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрийг хэвлэлд дараах хоёр үндэслэлээр тайлбарлаж байна. Юуны өмнө, Б.Арно сүүлийн гурван жилд оршин суусан гол газар нь Бельги гэдгийг баталж чадаагүй бололтой. Харьяатын эрх олж авахад энэ нь зайлшгүй чухал нөхцөл болдог байна. Нөгөө нь ноён Арногийн бельги компанид холбогдох хэд хэдэн хэргийг Прокурорын газар шалгаж эхлээд буй аж. Тэрбээр иргэншлийн асуудлаар Бельгийн Улсын аюулгүй байдлын яаманд байр сууриа илэрхийлэх ёстой. Ингээд Засгийн газрын дүгнэлтэд тулгуурлан Парламентын тусгай комисс 2013 оны хавар эцсийн шийд гарах ажээ. "Moet Hennessy louis Vuitton" концерний тэргүүн Бернар Арногийн бэлийг "Форбс" 41 тэрбум доллараар үнэлсэн.