АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд поп дуучин Бейонсе Ноулз, Кэлли Кларксон болон Америкийн фолк урлагийн ахмад зүтгэлтэн Жеймс Тейлор нар оролцохоор болсон байна. Зохион байгуулагчдын ярьж буйгаар, Вашингтон хотноо энэ сарын 21-ний үдэш болох ёслолын арга хэмжээнд уригдах уран бүтээлчдийг сонгоход Ерөнхийлөгч оролцсон аж. Ерөнхийлөгчийн хэлснээр, энэ үеэр америкчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунууд эгшиглэх аж. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд куба гаралтай Америкийн иргэн Ричард Бланко шүлэг унших юм байна.
44 настай энэ уран бүтээлч хамгийн залуу төдийгүй Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд найргийн хур буулгахаар сонгогдсон анхны испани хэлтэн, ижил хүйстэн болж байгаа юм. Обама түүний талаар “Ричардын бичсэн шүлэг ёслолын өнгө аяст гайхалтай зохицох төдийгүй манай агуу ард түмэн, улс үндэстний сүр жавхланг илтгэж чадна” хэмээжээ. Төрийн дууллыг Бейонсе эгшиглүүлж, Кларксон “My Country Tis of Thee”, Тейлор “America the Beautiful” дуугаа толилуулахаар хөтөлбөрт төлөвлөсөн аж. Бейонсе болон Жеймс Тейлорын аль аль нь 2009 онд Обамагийн Ерөнхийлөгчийн тан гараг ºðãºõ àíõíû ¸ñëîëûí àæèëëàãààíä
îðîëöæýý.
Ө.ЦЭРЭНЧИМЭД