Нэг тн хятад сармис дамлах гэсэн хэрэгт сэжиглэгдсэн хоёр англи хүнийг олон улсын хэмжээнд эрэн хайж буйгаа Шведийн эрх баригчид зарлав. Мөрдөн байцаалтын материалд өгүүлснээр бол, 2009-2010 онд дамын наймаачид Норвегт хятад сармис их хэмжээгээр оруулж иржээ. Норвег нь Европын холбооны бүрэлдэхүүнд ордоггүй болохоор уг барааг оруулж ирэгсэд татвар төлөөгүй аж.
Дамын наймаачид нийтдээ 10 сая еврогийн татвараас зайлсхийж чадсан байна. Энэ бол дэлхийн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг эзэлдэг ч бусад орныхтой харьцуулбал ихээхэн хямд байдаг хятад сармисыг дамлах гэсэн анхны оролдлого биш юм байна. 2010 онд Польшийн холбогдох албаныхан Хятадаас Нидерландаар дамжуулан хууль бусаар оруулж ирсэн 144 тн сармисыг хураажээ.
Ийм явдал 2012 оны зургадугаар сард Австрид тохиолдож байсан аж. Тэгэхэд есөн тн гаруй испани сармисыг Австриас хууль бусаар гаргах гэж байсан Румыний таван иргэнийг баривчилжээ