Белфастад тав дахь шөнөө үргэлжилж буй эмх замбараагүй явдлын улмаас 60 гаруй цагдаа гэмтэж бэртжээ. Уг үймээнд оролцсон хэргээр 100 шахам хүнийг энэ сарын 3-наас хойш саатуулаад байна. Тэдний дунд олон тооны залуучуудаас гадна 10 гаруйхан насны хүүхдүүд ч бий хэмээн Хойд Ирландын цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Засгийн газрыг дэмжигчид, үндсэрхэг үзэлтнүүд цагдаа нар руу болон өөр хоорондоо дайрч, мөргөлдөөн үүсгэсэн агаад жагсагчдыг намжаахын тулд цагдаа усан буу хэрэглэж буй аж. Хэд хэдэн автомашин шатаасан тухай АР мэдээллээ.
Белфаст хотын зөвлөл Их Британийн Төрийн далбааг албан ёсны байран дээрээ тодорхой тэмдэглэлт өдрүүдэд мандуулах шийдвэр гаргасан нь энэ бүх явдлын эхлэл болсон байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд дээрх шийдвэр батлагдсанаас хойш өдий хүртэл орон нутгийн хууль тогтоох байгууллагын хуралдаан болсонг үй. Британийн үндэсний далбааг Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр хотын зөвлөлийн барилга дээр өргөн мандуулахаар төлөвл өсөн байна. Гэвч хотод тайван бус байдал нүүрлээд буйгаас энэ нь хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
Хотын зөвлөлийн байшингийн эргэн тойронд цагдаагийн хамгаалалт гаргажээ. Засгийн газрын талыг баримтлагчдын дунд протестантууд олон. Тэд Хойд Ирландыг Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд байлгах хүсэлтэй. Тэгвэл католик шашинтнууд эх орноо Ирландтай нэгтгэн, өрх тусгаарлах эрмэлзэлтэй байдаг.
Х.ЭНХ