Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ энэ оны дөрөв юм уу, тавдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх боломжийг авч үзэж байгаа талаар Наран улсын Засгийн газрын эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлэв. Уг айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Оросын удирдлагатай газар нутгийн маргаантай асуудлыг хөндөн ярилцах гэнэ.
Ш.Абэгийн сонгуулийн өмнөх кампанийн үеэр шийдвэрлэхээр амласан амин чухал асуудлын нэг нь энэ юм. Тэрбээр айлчлалын бэлтгэл ажлыг хангуулахаар ирэх хоёрдугаар сард өөрийн бие төлөөлөгч Ёширо Морийг Москва руу илгээх юм байна.
Ерөнхий сайд асан Ё.Мори ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Ш.Абэгийн захидлыг дамжуулах аж. Харин захидлын агуулгын талаар Японы Засгийн газар ямар нэг зүйл мэдээлсэнгүй гэж ИТАР-ТАСС уламжлав.