Австралийн Тасмани арал дээр хэт халалт, хүчтэй шуурга болсны улмаас өнгөрсөн долоо хоногт гарсан ойн түймрийн уршгаар 100 гаруй айл орон гэрээсээ салсан талаар CNN мэдээлжээ. Түймрийг одоо хүртэл бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд гамшгийн гэрч болсон хүмүүс уг явдлыг хар дар сан зүүдтэй зүйрлэсэн байна. Австралийн өмнөд эргийг хамарсан энэ хүү томоохон түймэрт өртсөн хот, тосгон тэр чигтээ үнсэн товрог болж, оршин суугчдын дийлэнх нь өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хоцорчээ.
Ойн түймэрт нийт 290 ам км талбай бүхэлдээ хуйхлагдсан байна. Зөвхөн тус арлын Дуналлэй тосгонд л гэхэд өнгөрсөн баасан гаригт 65 айл, бага сургуулийн нэг байшин шатжээ. Авст ралийн Засгийн газар гамшигт өртсөн талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэх ажил өрнүүлж эхэлжээ. Одоогоор амь алдсан хүн байхгүй ч сураггүй болсон олон хүн байгаа аж. Дахин түймэр гарч болзошгүй хэмээн Тасманийн Онцгой байдлын албанаас иргэдэд анхааруулга өгчээ.
Одоогийн байдлаар нутгийн өмнөд хэсэгт 30 хэмийн дулаан байгаа аж. Салхи цагт 20-30 км хүртэл ширүүсэх хандлагатай байгааг цаг уурчид анхааруулж байна.
Р.ЦЭЦЭГ