Дуучин Аделийн “21” цомог 2012 оны дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарчээ. Түүний ард Тейлор Свифтийн “Red” цомог орсон байна. Одоогоор “21” цомог 4.5 сая хувь борлогдоод байгаа нь Майкл Жексоны “Thriller”, Пинк Флоидын “Dark side of the Moon”-ийн амжилтыг давсан үзүүлэлт юм. Тэрбээр энэ амжилтаараа “Оasis” хамтла гийн “Morning Glory”-г гүйцэж түрүүлснээр Английн түүхэн дэх хамгийн их борлуулалт тай цомгийн дөрөвдүгээрт жагслаа. Аделийн цо мог алдарт ABBA хамтлагийн “Gold: Greatest Hits”-ийн борлуулалтыг давахад хагас сая хүрэхгүй хувь дутуу байна. Дээрх жагсаалтыг “Queen” хамтлагийн “Greatest Hits” цомог 5.8 сая гаруй хувь борлогдсон үзүүлэлтээр тэргүүлдэг бол “Beatles”-ийн “Sgt Pepper’s Lonely Hearts Club Band” таван сая 59 мянган хувьтайгаар ABBAгийн өмнө бичигддэг. 2011 онд мэндэлсэн энэ цомог тухайн жилийнхээ Зул сарын баяраар Эми Уайнхаусын “Back to black”-ийг ардаа орхисноор XXI зууны Английн хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Мөн “21” дэлхийн шилдэг 40 цомгийн жагсаалтад 95 долоо хоногийн турш багтахдаа 23 долоо хоногт нь нэгдүгээрт жагсчээ.