Халаагаа удахгүй өгөх Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус хоригдлуудын бараг гуравны нэгд өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн нь олны эсэргүүцэлтэй тулгарчээ. BBC мэдээлснээр, ирэх гуравдугаар сард албанаасаа буух В.Клаус тус улсын тусгаар тогтнолын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөр үүлэх хүрээнд ийм шийдвэр гаргаж буйгаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ зарлажээ. Одоогоор 3000 ялтан суллагдаад буй бөгөөд ойрын үед 4000 гаруй хоригдол наранд гарахаар ээлжээ хүлээж байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн өршөөлд 10-аас дээш жилийн хорих ялтай хоригдол хамрагдахгүй гэнэ. Нэгээс доош жил хоригдсон болон 10-аас доош жилээр яллагдсан 75-аас дээш насны бүх хоригдол өршөөлд багтах юм. Төрийн тэргүүний шийдвэрийг дэмжигч нэг хэсэг хорих газрын ачааллыг энэ нь багасгана гэж үзэж байгаа бол, сөрөг хүчин Ерөнхий сайд Петр Некаст итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг шаарджээ. Учир нь, баруун-төвийн намаас сонгогдсон Засгийн газрын тэргүүн бээр өргөн өршөөл үзүүлэх саналыг дэмжсэн юм байна. Ялангуяа татвараас зайлсхийсэн болон санхүүгийн луйврын хэд хэдэн томоохон хэргийг эцэслэн шийдвэрлэх ажилд Ерөнхийл өгчийн зарлиг цэг тавих болсонд тэд ихээхэн бухимдалтай байгаа аж. Тэдгээр хэргийн шүүн таслах ажиллагаа найман жил гаруй үргэлжлээд буй гэнэ.