Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин “Foreign policy” сэтгүүлийн Евразийн редакцаас эрхлэн гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад II байр эзэллээ. Уг шалгаруулалтыг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, “нөлөө бүхий” хэмээх ойлголтод олон тооны хүний амьдрал, сайн сайхан байдалд нөлөө үзүүлэхүйц, бие даасан шийдвэр гаргах чадварыг хамааруулсан ажээ. АНУ-д төвтэй тус сэтг үүлийн чансааны тэргүүн байр харин хоосон, хэний ч нэр бичигдсэнг үй. “Гол баатаргүй дэлхий ертөнцөд хамгийн түвэгтэй, аюултай даалгаврыг нуруундаа үүрч чадах хэн нэгнийг бүгд хүлээж байдаг” хэмээн чансааг дагалдах өгүүлэлд тэмдэглэж. Оросын Төрийн тэргүүний эзэлсэн II байрын тухайд “Foreign policy” “Хэдийгээр тэрбээр тийм ч их алдартай бус, улс орон нь ЗХУын үеийнх шиг нөлөөтэй биш ч гэлээ манай гариг дээр Путинээс илүү орон нутаг болоод төвийн засгийн эрхийг гартаа төвлөрүүлсэн хүн байхгүй” хэмээн дүгнэжээ. Бөмбөрцгийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн жагсаалтын III байр АНУ-ын Төвбанкны тэрг үүн Бен Бернанкед ногдов. “Америкийн эдийн засгийг сэргээн босгох нь манай гаригийнханд зайлшг үй шаардлагатай. Уг үйл явцад Бернанке шууд нөлөөтэй” хэмээн “Foreign policy” сонголтоо тайлбарлажээ. Удаах байранд “явуулж буй бодлого нь Европыг бэхж үүлэх цавуу болж байдаг” ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель орлоо. Хатагтай Меркелийн араас АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Европын Төвбанкны тэрг үүн Марио Драги, Хятадын шинэ удирдагч Си Жиньпин залгасан байна. Наймдугаар байранд Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар зэрэг бичигдсэн байхад, Саудын Арабын ван Абдулла ибн Абдель Азиз “дэлхийн зах зээлд асар нөлөөтэй улсын Төрийн тэргүүн”-ий хувиар эхний 10-ын сүүл мушгижээ.