Хонконгийн захиргааны тэргүүнийг эсэргүүцэж нэгдүгээр сарын 1-нд 26 мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Түүнийг зохион байгуулагчид болохоор 130 мянган хүн оролцсон гэж мэдээлэв. 2500 орчим хүн хотын захиргааны байр руу нэвтрэхийг оролдохоор нь цагдаа нар тэдэнд саад хийж, зам хаажээ. Жагсагчид Хонконгийн захиргааны тэргүүн Лян Чуньинийг огцрохыг, захиргааны гишүүдийг шууд сонгохыг шаардсан байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлсэн Лян Чуньин өөрийн харшийн дэргэд нууц байгууламж бариулснаас нэр хүнд нь унажээ. Тэр өдөр Лян Чуньиний талынхан ч бас сөрөг жагсаал хийсэн байна. Түүнд оролцсон хүний тоог 8-60 мянга байсан хэмээн эх сурвалжууд зөрүүтэй мэдээлж байна. Одоогийн байдлаар хотын захиргааны гишүүдийг шууд бусаар сонгож буй бөгөөд үндсэндээ Бээжингийн эрх баригчдыг дэмжигчдээс бүрдсэн тусгай комисс сонгуульд оролцдог аж.
Харин 2017 онд Хонконгийн захиргааны тэргүүнийг шууд сонгуулиар тодруулна гэж Хятадын эрх баригчид амлажээ.