БНХАУ хурдны галт тэрэгний дэлхийн хамгийн урт зам байгуулж буйгаа мэдэг дэв. Нийт 10.000 км үргэлжлэх уг тө мөр замыг барихад хэдэн тэрбум юань зарцуулах гэнэ. Бээжин-Гуанжоу чиглэлийн 2398 км замыг өчигдөр нээж, хур дан галт тэргийг аялуулжээ. Харин Шэн жинь-Хонконг чиглэлийн замыг 2015 онд ашиглалтад оруулах аж. Ингэснээр урд хөр шийн нийслэлээс Хонконг руу хурдны галт тэргээр шууд зорчих боломж бүрдэх нь. Эхний ээлжинд ашиглалтад орсон төмөр замаар галт тэрэг цагт дунджаар 300 км хурдлах тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд бичжээ. Ингэснээр хятадууд нийслэлээсээ Гуанжоу руу 20 цаг бус, найман цагийн дотор хүрэх боломжтой болсон аж. Энэ зуур Хэбэй, Жэнжоу, Ухань зэрэг мужуудыг дайран 35 удаа зогсох гэнэ. Тасалбарын хувьд суудлын зэрэглэлээс хамаараад 865-2972 юанийн үнэтэй байгаа юм байна.